Улаанбаатарт гол нэрийн зарим барааны үнэ өсчээ | News.MN

Улаанбаатарт гол нэрийн зарим барааны үнэ өсчээ

Улаанбаатарт гол нэрийн зарим барааны үнэ өсчээ

Улаанбаатарт гол нэрийн зарим барааны үнэ өсчээ

Улаанбаатар хотын зарим гол нэрийн барааны дундаж үнэ 2021 оны зургадугаар сарын 2-ны өдрийн байдлаар өмнөх сараас 1.3 хувь, өмнөх долоо хоногоос 1.4 хувиар тус тус өссөн байна.

Өнгөрсөн сарын 25-ны өдрийн байдлаар үхрийн ястай мах килограмм нь 13990 төгрөг байсан бол зургадугаар сарын 2-ны өдрийн байдлаар 14563 төгрөг болж өсчээ. Хонины ястай мах килограмм нь өнгөрсөн сарын 25-ны өдрийн байдлаар 12231 төгрөг байсан нь энэ сарын 2-ны өдрийн байдлаар 12630 төгрөг болж нэмэгдсэн байна.

Килограмм лууван тавдугаар сарын 25-нд 1639 төгрөг байсан нь энэ сарын 2-ны өдөр 1688 төгрөг болжээ. Импортын байцааны хувьд тавдугаар сард килограмм нь 2582 төгрөг байсан бол зургадугаар сарын 2-ны өдөр 2633 төгрөгт болсон байна.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Одоо тэгээд яахав 2021-06-04 139.5.217.166

Одоо ийм эрх баригчидтай тавилан юм даа

Avatar

чимэд 2021-06-04 124.158.66.231

одоо яая гэхэв 1990 онд л шийдэхэд та хаана байсан бэ одоо гонгиноод нэмэргүй,Нэгэнт л зах зээлийн "удирдлагагүй"шилжихийг уриалсан жагсаалд уухай,ура хоёрыг зэрэгцүүлэн хашгиран байж олж авсан "ардчилсан"нийгмээсээ одоо ухрах удирдагчийг та хүсээд байна уу.Одоо Элбэгдорж,Батүүл хоёрыгоо бараадаад хаа хүрч хад мөргөх,хаанахын хар намагт шигдэж үхэхээ үзэхээс өөр замгүй гэдгийгБаавар тодорхой ойлгуулсан.Тэвч.гүйцээ

Avatar

Зочин 2021-06-04 103.229.120.254

baga tetgebrtei axmaduudad vniin osolt mas xvndeer tusch bna. 350000 k tet xogschvvld xvndxen baina daa Tetgebree xezee nemex yum boldoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж