Улаанбаатар хотын зарим гол нэрийн барааны дундаж үнэ 2021 оны зургадугаар сарын 2-ны өдрийн байдлаар өмнөх сараас 1.3 хувь, өмнөх долоо хоногоос 1.4 хувиар тус тус өссөн байна.
Өнгөрсөн сарын 25-ны өдрийн байдлаар үхрийн ястай мах килограмм нь 13990 төгрөг байсан бол зургадугаар сарын 2-ны өдрийн байдлаар 14563 төгрөг болж өсчээ. Хонины ястай мах килограмм нь өнгөрсөн сарын 25-ны өдрийн байдлаар 12231 төгрөг байсан нь энэ сарын 2-ны өдрийн байдлаар 12630 төгрөг болж нэмэгдсэн байна.
Килограмм лууван тавдугаар сарын 25-нд 1639 төгрөг байсан нь энэ сарын 2-ны өдөр 1688 төгрөг болжээ. Импортын байцааны хувьд тавдугаар сард килограмм нь 2582 төгрөг байсан бол зургадугаар сарын 2-ны өдөр 2633 төгрөгт болсон байна.
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ