Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа эргүүлэн өгч, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөө мэдэгджээ. МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар өнгөрсөн Лхагва гаригт мэдэгдэл хийн, Н.Түвшинбаярыг олимпийн хорооны тамга авч явсан, ажилдаа эргэн орох хүсэлтээ олон улсын олимпийн хороо руу явуулсан гэх зэргийг зүйлсийг ярьсан. Тэгвэл Н.Түвшинбаяр Ч.Наранбаатартай холбогдож, ажил болон тамгаа өгөхөө мэдэгдсэн гэнэ.
Олимпийн хорооны тамирчдын комиссын дарга Д.Отгондалай Н.Түвшинбаярыг энэ долоо хоногт тамгаа эргүүлэн авчирч өгөхгүй бол цагдаа, шүүхийн байгууллагад хандахаа мэдэгдээд байсан юм. Мөн тэрбээр Монголын тамирчид цагаан туган дор олимпод оролцох эрсдэл үүсээд байгааг анхааруулсан билээ.
Холбоотой мэдээ