Эхнатон эв эрүүл байсан нь тогтоогджээ

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Эхнатон эв эрүүл байсан нь тогтоогджээ

Египетийн эрдэмтдийн бараг хоёр жилийн туршид хийсэн ДНК-ийн шинжилгээгээр Эхнатон генетикийн ямар нэгэн өвчингүй байсныг тогтоосон байна. Ойрын үед шинжээчид Эхнатоны талаар бүр ихийг мэдэж авахын тулд өөр хэдэн шинжилгээг хийхээр болжээ. Өнөөдрийг хүртэл Эртний египетийн 18 дэх үеийн хаан алдарт Тутанхамоны эцгийг судлаачид маш хүнд өвчнөөр шаналж байсан гэж үздэг байлаа. Эхнатон фараон нь Марфаны синдромтой буюу хөл, гар уртасч, хуруунууд аалзных шиг болдог өвчтэй, мөн Клайнфертелийн синдромтой өөрөөр хэлбэл эм хүн шиг төрхтэй  гэлцдэг бөгөөд энэ ойлголт олон арван жилээр тогтсон билээ. Энэ тухай Мэрилэндийн Их сургуулийн анагаахын салбар дээр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Йелийн Их сургуулийн эрдэмтэн Ирвин Брейверман "Генийн согогоос шалтгаалан Эхнатон ийм үзэшгүй муухай дүртэй болсон" гэж тайлбарлаж байсан юм. Тэгвэл энэ бүхэн ташаа ойлголт болох нь батлагджээ. Каираас урагш 220 км-т Миньяд баригдах Эхнатоны музейд түүний 1907 онд олдсон KV55 занданшуулсан шарилыг шилжүүлэн тавихаар болов. Эхнатон өөрийн хаанчлалын үед энэ газарт Египетийн шинэ нийслэл Амарнаг байгуулж байсан түүхтэй билээ.
                                                                                                                          Л.Золбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж