PCR шинжилгээ авах цэгүүдэд түргэвчилсэн шинжилгээ авч эхэллээ | News.MN

PCR шинжилгээ авах цэгүүдэд түргэвчилсэн шинжилгээ авч эхэллээ

PCR шинжилгээ авах цэгүүдэд түргэвчилсэн шинжилгээ авч эхэллээ

PCR шинжилгээ авах цэгүүдэд түргэвчилсэн шинжилгээ авч эхэллээ

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу зургадугаар сарын 3-нд иргэдээс нийт 389 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.37 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 26 иргэн хандсанаас 12 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 14 иргэнтэй оператор ажилтан холбогдож, иргэний асуултад мэдээлэл өгч ажиллалаа.

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын дөрөв, суурин 41 цэгт 95 багийн 520 эмч, ажилтан ажиллаж, 10260 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Нийслэлийн хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн 953.764  нь буюу 100 хувь I тунд, 776.787  буюу 81.5 хувь II тунд хамрагдлаа.           

Иргэдийн хүсэлтээр хийх коронавируст халдвар илрүүлэх антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээг зургадугаар сарын 3-наас шинжилгээний цэгүүдээр авч эхэлсэн бол PCR шинжилгээг зөвхөн ойрын хавьтал болсон иргэдээс авна. Шинжилгээ авах цэгүүдийн байршилд өөрчлөлт ороогүй. Түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу нь 48 цагийн хугацаанд хүчинтэй. Хөдөө, орон нутаг зорчих иргэд тухайн аймгийнхаа Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаар зорчино. Мөн орон нутагт зорчиж байгаа 0-17 насны хүүхдээс PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал түргэвчилсэн шинжилгээ авна.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж байна. Дараах байршлуудад 09:00-12:00 цагийн хооронд шинжилгээ авч байна. Үүнд:

  1. Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг
  2. Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
  3. Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
  4. Баянзүрх дүүрэг- "Тэнгэр" худалдааны төвийн гадна талбай
  5. Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гарамын ард байрлах "Номин" агуулах худалдааны гадна талбай
  6. Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Жавхлантчимэг 2021-06-04 192.82.73.47

Өнөөдөр Тэнгэр плаза дээр очиж тойрч хайгаад шинжилгжж авах цэг(автобус)байсангүй ээ, НОК руу утасдаж асууж байж Амгаланд БЗД-ийн Оношлогооны төв дээр гэж мэдээд тэр төвийг нь хайсаар очтол 150 хүний оочерт бичүүлж амжилгүй буцлаа. Яагаад 150хан сорьцтой ирдэг юм бэ, шинжилгээгээ 12 биш гэхэд 11цаг хүртэл хангалттай авчихаж яагаад болохгүй байгаа юм бэ, зохицуулалт хийгээч гэж хүсэж байна. Өнөадөр нөдтай хамт 50иад хүн буцлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж