"Huawei" тэргүүтэй 59 компанийг хар жагсаалтад нэмжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.04-нд нийтлэгдсэн

"Huawei" тэргүүтэй 59 компанийг хар жагсаалтад нэмжээ

"Huawei" тэргүүтэй 59 компанийг хар жагсаалтад нэмжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ерөнхийлөгч асан Дональд Трампын эхлүүлсэн үйл хэргийг үргэлжлүүлж, "Huawei" тэргүүтэй дахин 59 хятад компанийг хөрөнгө оруулалтын хар жагсаалтад нэмжээ. Ингэснээр хар жагсаалтад орсон аль ч компанид АНУ-ын иргэн, аж ахуй нэгж хөрөнгө оруулж болохооргүй болж байгаа юм.

Жо Байден чухамдаа Дональд Трамптай нүүр нүүрээ харж уулзсан удаа бараг үгүй. Тэрбээр Ерөнхийлөгчийн суудалд суумагцаа өмнөх Ерөнхийлөгчийн бодлогыг эрс эсэргүүцэж, бараг хийсэн бүхнийг нь цуцалж, өөрчилж, алга болгосон билээ. Гэхдээ ганц зүйл огт өөрчлөгдөөгүй үлдсэн нь хятадын эсрэг хэрэгжүүлэх хатуу бодлого байв. Үүнээс харахад АНУ-ын Ардчилсан, Бүгд найрамдах аль ч нам Хятадын асуудал дээр ижил байр суурьтай байгаа бололтой.

Жо Байден ч үүнийг баталж, энэ долоо хоногт хөрөнгө оруулалтын хар жагсаалтад 59 хятад компани нэмэх тушаал дээр гарын үсэг зуржээ. Байдены тушаал Трампынхаас бараг ялгарах зүйлгүй байгааг ажиглагчид онцолж байна.

Ийнхүү хар жагсаалтад оруулахдаа дээрх 59 компанийг Хятадын батлан хамгаалах, тагнуулын салбартай холбоотой ажилладаг хэмээн үзсэн аж. Мөн тэдгээр компаниудтай хамтран ажилладаг байсан АНУ-ын компаниудыг цаашид нэг жилийн хугацаанд нарийн хянах гэнэ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж