ЭМЯ: 13 хүн нас барж, 1189 хүнээс халдвар илэрлээ

Хуучирсан мэдээ: 2021.06.04-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 13 хүн нас барж, 1189 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ: 13 хүн нас барж, 1189 хүнээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2021.06.04) Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Thursday, June 3, 2021

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Б.УУГАНБАЯР:

-"Спутник V" вакцины хоёр дахь тунг татан авах ажлыг хийж байна. Хоёр дахь тунд хамрагдах давтан тунгийн хугацаа 21-90 хоног учраас иргэдийг хүлээцтэй байхыг хүсье. Вакцинд хамрагдсан иргэд гурав хоног гам барихыг зайлшгүй анхаарна уу. Мөн бүрэн тунд хамрагдсан иргэд 14 хоногийн гам барьж халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй. Дархлаажуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байгаа учраас иргэдийг дархлаажуулалтдаа заавал хамрагдахыг хүсч байна.  Өнөөдрийн байдлаар 200 мянган орчим иргэд дархлаажуулалтад хамрагдаад байна.

Сүүлийн 24 цагт 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1189 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 62585 болж нэмэгдлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 13 хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 989, орон нутагт 198, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол илэрсэн.

301 ХҮН ХАЛДВАРААС БОЛЖ НАС БАРЖЭЭ

Улаанбаатар хотын голомтоос 76 эрэгтэй, 86, 77, 72, 82, 47, 57 настай эмэгтэй, 66 настай эрэгтэй, 91 настай эмэгтэй, 74 настай эрэгтэй 66 настай эмэгтэй тус тус батлагдаж эмнэлэгт хэвтэн амчлүүлж байхдаа нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Харин 64 настай эмэгтэй Булган аймгийн голомтоос, 64 настай эрэгтэй Төв аймгийн голомтоос батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна. Ингэснээр Монгол Улсад Covid-19-өөр нас барсан тохиолдол 301 болов.

Нас баралт өндөр байгаа учраас вакцинжуулалтад бүрэн хамрагдахыг ЭМЯ-наас анхааруулав. Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй 5096 хүн байгаагаас 2755 нь  биеийн байдал хөнгөн, 1741 нь хүндэвтэр, 474 нь хүнд, 126 нь маш хүнд байна. Маш хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүсийн тоо өдөр ирэх тусам өсч байна.

Улаанбатар хотод 954.046  хүн  нэгдүгээр  тун хийлгэсэн  байгаа бол хоёрдугаар тунд 777.248 хүн хамрагдаад байна. Хөдөө орон нутагт 911.811, хоёрдугаар тунд 662.464 хүн хамрагдсан байна. Улсын хэмжээнд 1.865.857 хүн нэгдүгээр тунд, 1.439.712 хүн бүрэн тунд хамрагдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж