АНУ вакцин хандивлах төлөвлөгөөгөө батлав | News.MN

АНУ вакцин хандивлах төлөвлөгөөгөө батлав

COVID-19

АНУ вакцин хандивлах төлөвлөгөөгөө батлав

АНУ вакцин хандивлах төлөвлөгөөгөө батлав

АНУ-ын Засаг захиргаа Covid-19-ийн эсрэг вакцины нөөцөөсөө 80 сая тунг дэлхийн улс орнуудад хандивлах шийдвэрийг өнгөрсөн сард гаргасан билээ. Тэгвэл тус улс эхний ээлжийн 25 сая тун вакциныг хандивлах улс орнуудын жагсаалтыг гаргажээ.

Үүнээс 19 сая тунг нь “COVAX” хөтөлбөрөөр дамжуулан улс орнуудад тараахаар болсон бөгөөд долоон сая нь Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад, долоон саяыг нь Өмнөд болон Зүүн өмнөд Азийн улсуудад, таван саяыг нь Африк тивийн улсуудад хуваарилагдахаар болсон байна.

АНУ “COVAX”-аас гадна стратегийн ач холбогдол бүхий улсууд болон холбоотон улсууд, НҮБ-ын ажилтнуудад нэмж зургаан сая вакцин хандивлах аж. Эдгээр улсад Мексик, Канад, Өмнөд Солонгос, Палестин, Энэтхэг, Украин, Косово, Хайти, Гүрж, Египет, Йордан, Йемен, Ирак багтжээ.

Тус улсын хувьд насанд хүрсэн хүн амынхаа 63 хувийг вакцины эхний тунд нь хамруулаад байгаа ба халдварын тохиолдлууд эрс буурсан тул ийнхүү дэлхийн бусад улс орнуудад нийлүүлэхээр болсон юм.

Нэгэн үе хэтэрхий аминч үзэл гаргаж байна хэмээн шүүмжлүүлж байсан АНУ өөрийн нутагт үйлдвэрлсэн “AstraZeneca” вакциныг бүхэлд нь экспортолж байгаа бол “Pfizer”, “Moderna” компаниудад вакцин экспортлох зөвшөөрөл өгсөн байна.

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочиг 2021-06-04 103.1.31.254

Дургүй гэдэгийг буруу бичиж, уучлаарай

Avatar

Зочиг 2021-06-04 103.1.31.254

Манайхан АНУ, Евро.Япон гээд хөгжилтөй орнуудад духгүй биш л дээ бидний өмнөөс ярьж бичээд байгаа тролууд л гол асуудал байна. COVAХ-р манайх ямар ч болзолгүй Астра,Фрайзер гээд өндөр чанартай вакцинуудаыг хүлээн авч багахан хэсгээ ч гэсэн найдвартай дархлаатай болгож байгаа нь үнэн.Бид тэдэнд талархалтай ханддаг.

Avatar

Зочин 2021-06-04 66.181.161.72

Манайхан сошиалаар АНУ-ыг харааж зүхээд тэнэглээд байдаг юм чинь Монголыг багтаасангүй, магтаад шүлсээ үсчүүлээд байдаг орос "Ах" нь С.Путникээ өгдөггүй ээ?!!!

Avatar

Зочин 2021-06-04 192.82.69.247

Дандаа гуйлга хийж, нөгөө ёстой үнэгүй юмхаана байна гэж өлөв далөв хиыхээ больцгооё. Өөрспийн эрүүл мэндийн төлөө өөрсдөө санаа тавьдаг болъёо. Бүх юмаа Оросуудад найдаж даатгадаг байсан, одоо бүгдийнь хандивлагчдад даатгах сэтгэхүйгээ хаяяаа. Тэгэхгүй бол хэзээ ч хөгжихгүй нь шүү. Энэ вакциныг хупалдан авах мөггө манайд байгаа. Гагцхүү түрүүчийн сангийн сайд байсан Ч.Хүрэлбаатар төсөвт суулгаагүй. УИХ ч хүсээгүй, бидний эрүүл мэндийн талаар санаа зовохгүй байгаа нөхдүүд л дээ тэд.

Avatar

Зочин 2021-06-04 192.82.81.185

vaccine handivlana gesen ulsuudiin ihenhiig n USA dairj, dain hiisen ulsuud baih yma. manaih ruu dairchihgui tgsn bol odiid pfizer moderna hiilgeh n bn shd heheh

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж