АНУ вакцин хандивлах төлөвлөгөөгөө батлав

Хуучирсан мэдээ: 2021.06.04-нд нийтлэгдсэн

COVID-19

АНУ вакцин хандивлах төлөвлөгөөгөө батлав

АНУ вакцин хандивлах төлөвлөгөөгөө батлав

АНУ-ын Засаг захиргаа Covid-19-ийн эсрэг вакцины нөөцөөсөө 80 сая тунг дэлхийн улс орнуудад хандивлах шийдвэрийг өнгөрсөн сард гаргасан билээ. Тэгвэл тус улс эхний ээлжийн 25 сая тун вакциныг хандивлах улс орнуудын жагсаалтыг гаргажээ.

Үүнээс 19 сая тунг нь “COVAX” хөтөлбөрөөр дамжуулан улс орнуудад тараахаар болсон бөгөөд долоон сая нь Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад, долоон саяыг нь Өмнөд болон Зүүн өмнөд Азийн улсуудад, таван саяыг нь Африк тивийн улсуудад хуваарилагдахаар болсон байна.

АНУ “COVAX”-аас гадна стратегийн ач холбогдол бүхий улсууд болон холбоотон улсууд, НҮБ-ын ажилтнуудад нэмж зургаан сая вакцин хандивлах аж. Эдгээр улсад Мексик, Канад, Өмнөд Солонгос, Палестин, Энэтхэг, Украин, Косово, Хайти, Гүрж, Египет, Йордан, Йемен, Ирак багтжээ.

Тус улсын хувьд насанд хүрсэн хүн амынхаа 63 хувийг вакцины эхний тунд нь хамруулаад байгаа ба халдварын тохиолдлууд эрс буурсан тул ийнхүү дэлхийн бусад улс орнуудад нийлүүлэхээр болсон юм.

Нэгэн үе хэтэрхий аминч үзэл гаргаж байна хэмээн шүүмжлүүлж байсан АНУ өөрийн нутагт үйлдвэрлсэн “AstraZeneca” вакциныг бүхэлд нь экспортолж байгаа бол “Pfizer”, “Moderna” компаниудад вакцин экспортлох зөвшөөрөл өгсөн байна.

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж