Ньюс хөтөч: "Энхсаран"-д тусгаарлагдсан Д.Мөнхбатыг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2021.06.04-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: "Энхсаран"-д тусгаарлагдсан Д.Мөнхбатыг шүүнэ

Ньюс хөтөч: "Энхсаран"-д тусгаарлагдсан Д.Мөнхбатыг шүүнэ

Ньюс агентлаг 2021.06.04-ний Баасан гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

9.30 цагт
Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Төрийн ордонд уяачдад цол гардуулна.
  • Төрийн ордонд Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл болон Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тухай хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгүүдийн хамтарсан хуралдаан болно.

11.00 цагт 

  • Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.

14.00 цагт

  • Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.
11.00 цагт
  • МАН-ын байранд ТББ болон Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ болно.
  • Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлыг танилцуулна.

11.00 цагт 

  • Монгол ньюс мэдээллийн төвд Тяньаньмэний талбайд болсон бослогын бодит үнэний талаар тухайн үйл явдалд оролцсон иргэн Ч.Мөнхбаяр мэдээлэл хийнэ.

12.00 цагт

  • Шударга сонгуулийн төлөө Иргэний нийгмийн хяналт сүлжээнээс 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцын хяналт, мониторингийн дүн танилцуулж, мэдээлэл хийнэ.

12.00

  • ЭМЯ-ны эсрэг талд Аюуд товерт Үндэсний Их Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Улсын наадамд зөвхөн монгол морийг уралдуулж, эрлийз адууг тусад нь уралдуулах асуудлаар Монголын Үндэсний морин уралдаан уяачдын холбооноос мэдээлэл хийнэ.

16.00 цагт 

  • "Энхсаран" сувилалтай холбоотой асуудлыг нийтэд ил болгосон иргэн Д.Мөнхбатад холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдаан болно. Иргэн Д.Мөнхбат өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сарын 14-ны өдөр өөрийн цахим хуудсаар Өмнөд Солонгосоос Covid-19-ийн халдваргүй ирсэн ч “Энхсаран” сувилалд тусгаарлагдах явцдаа халдвар авсан тухайгаа мэдэгдсэн билээ. Тэгвэл түүнийг “Энхсаран" сувилалд тусгаарлагдаж байхдаа халдвар хамгааллын дэглэм зөрчиж, иргэдийг өдөөн турхирч эмх замбараагүй байдал үүсгэсэн  гэх шалтгаанаар  яллагдагчаар татжээ. Улмаар шүүх хурал нь  өнөөдөр /2021.06.04/ 16.00 цагт товлогдсон байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж