Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарласан хуулийн заалтууд

Хуучирсан мэдээ: 2021.06.04-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарласан хуулийн заалтууд

Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарласан хуулийн заалтууд

Үндсэн хуулиар Ерөнхийлөгч бүх шатны шүүхийн шүүгч нарыг томилох, Үндсэн хуулийн Цэцийн гурван хүнийг нэр дэвшүүлэн томилж байгаа нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангаж чадахгүй байна гэж шинэ хуульд үндэслэл болгосон.Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгч бүх шүүгчийг томилохгүй. Зөвхөн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/ шүүгч нарыг томилоход оролцох боломжтой болсон. Ингэхдээ ШЕЗ нь дагнасан шүүхийн шүүгчийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр шүүхийн шүүгчээр томилуулах тухай саналыг гаргаж томилуулсан. Ерөнхийлөгч шүүгч нарыг тойргийн шүүхэд нь буцаан томилохдоо нийт 490 шүүгчээс 397-г нь томилж, 12 шүүгчийг ямар нэг шалтгаан, үндэслэлгүйгээр буцаан томилоогүй тохиолдол гарч байсныг үндэслэл болгожээ.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Монгол Улсын Ерөнхийлөгч нэг удаа, зургаан жилийн хугацаатай ажиллана” гэсэн заалт шинээр орж ирсэн.

Мөн Авлигын эсрэг тухай хуульд орсон өөрчлөлтөөр Авлигатай тэмцэх газрын  даргыг өмнө нь Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог байсан.  Тэгвэл хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын санал болгосноор УИХ нээлттэй сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилох болсон юм. Мөн Шүүхийн тухай хуульд, УИХ-аас ШЕЗ, Шүүхийн сахилгын хороог томилох заалт, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн Ерөнхий сайд Засаг дарга нарыг санал болгож томилдог заалт шинээр орж ирсэн.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. Уг хууль нь ирэх долдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ.  Ерөнхийлөгчөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбоотой. Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Монгол Улсын Ерөнхийлөгчид нийт 72 хуулиар олгосон эрхийг хязгаарлахаар хуулийн төслийг боловсруулжээ. Үндсэн хуулиас гадна бусад 70 гаруй органик хуулиар Ерөнхийлөгчид эрх мэдэл өгсөн байдаг. Тухайлбал, Сонгуулийн ерөнхий хорооны /СЕХ/  хоёр гишүүнийг Ерөнхийлөгч томилох эрхтэй. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг Ерөнхийлөгч томилж, чөлөөлдөг. Түүнчлэн МҮОНРТ-ийн Удирдах зөвлөлийн таван гишүүний нэгийг нь Ерөнхийлөгч  нэр дэвшүүлдэг. Тэгвэл хуулийн төслийн ажлын хэсэг эрх мэдлийн тэнцвэрийг зөв хуваарилахын тулд СЕХ-ны  хоёр гишүүнийг Ерөнхийлөгч томилдог бус  сөрөг хүчин томилдог байх зэрэг өөрчлөлтийг хийхээр болжээ. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөж томилно гэж хуулийн төслийн 12.6-д заажээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ:

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс албан ёсоор мөрдөж эхлэхээр эцэслэн баталсан.

Гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт:

ӨМНӨ НЬ: 3.1.2.“нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг;

ӨӨРЧЛӨЛТ: “3.1.2.“нэр дэвшигч” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг, энэ хуульд заасан шаардлагыг хангаж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг хэлнэ. 

Тавдугаар зүйлийн 5.4 дэх хэсэг:

ӨМНӨ НЬ: 5.4. 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.

ӨӨРЧЛӨЛТ: 5.4. Энэ хуулийн 3.1.2-т заасан шаардлага хангасан, Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж