Бага насны хүүхэд 3 метрийн гүнтэй нүхэнд унасныг аварчээ

Хуучирсан мэдээ: 2021.06.04-нд нийтлэгдсэн

Бага насны хүүхэд 3 метрийн гүнтэй нүхэнд унасныг аварчээ

Бага насны хүүхэд 3 метрийн гүнтэй нүхэнд унасныг аварчээ

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр /2021.06.03/ ирсэн ослын дуудлага, мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Эрчим хүчний осол: Нийслэлийн Налайх дүүргийн хоёрдугаар хорооны Задгайд гурван давхар барилга дээр интернетийн шугам сүлжээ засварлаж байсан нэг хүн цахилгааны хүчдэлд цохиулж унасан байна. Энэ тухай дуудлагыг өчигдөр /2021.06.03/ 17.38 цагт хүлээн авчээ.

Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид  17.40 цагт очиход “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн ажилтан 32 настай, эрэгтэй нь "Стар" зоогийн газрын гурван давхар барилга дээр интернетийн сүлжээ засварлах явцдаа 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд хүрсний улмаас баруун хөлийн сарвуу, баруун гарын шууны хэсгээр түлэгдсэн байсныг эсэн мэнд буулгаж, дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргэж өгчээ.

Усны осол: Ховдаймгийн Мянгад сумын Чацарганат багийн Цоохор харгана гэдэг газар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэн /2021.06.02/00.30 цагт гэрээсээ явган гарч яваад Ховд голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 09.12 цагт хүлээн авчээ.

Аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд иргэн 48 настай, эмэгтэйг Цоохор харгана гэдэг газраас Бор-Овоо гэдэг газар хүртэл 30 км завиар, Ховд голын эрэг дагуу 20 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20.00 цагт түр зогсоосон. Өнөөдрийн 7.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн Их сургуулийн зургадугаар гудамжинд бага насны хүүхэд гурван метрийн гүнтэй ухсан нүхэнд унасан байна. Ослын дуудлагыг өчигдөр /2021.06.03/ 20.12 цагт хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1.5 км зам туулан 20.17 цагт очиход дөрвөн настай, хүү гурван метрийн гүнтэй ухсан нүхэнд унасан байсныг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж