Вакцинжуулалт хүний эрхийг зөрчиж буй эсэх асуудлаар Ажлын хэсэг байгуулна | News.MN

Вакцинжуулалт хүний эрхийг зөрчиж буй эсэх асуудлаар Ажлын хэсэг байгуулна

Вакцинжуулалт хүний эрхийг зөрчиж буй эсэх асуудлаар Ажлын хэсэг байгуулна

Вакцинжуулалт хүний эрхийг зөрчиж буй эсэх асуудлаар Ажлын хэсэг байгуулна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Бидний хүүхэд засаг, төрийн өмч биш” хөдөлгөөний төлөөлөл, иргэн Ж.Занаа, Д.Сүхгэрэл, Цэрэн, Ж.Одонгоо, Отгонцэцэг нарын зэрэг хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр нар байлцав.

“Бидний хүүхэд засаг, төрийн өмч биш” хөдөлгөөний гишүүд:

  • Covid-19-ийн бүх төрлийн вакцинжуулалтыг зогсоох;
  • Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрхийг хаан боогдуулсан, хясан хавчсан, ялгаварлан гадуурхсан, тулган шаардсан үйлдлүүд болон Засгийн газар, бусад шатанд хэрэгжиж байгаа журам, заавруудыг хүчингүй болгох; (Тухайлбал, Засгийн газрын 124-р тогтоол, УОК-ын 2021 оны 40-р тушаал, Эрүүл мэндийн сайдын А/310 дугаар тушаал, нийслэлийн Засаг даргын А/365 дугаар захирамж)
  • Дархлаажуулалтын хууль, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиудад заасан хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй байх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бусад хуульд зааснаас өөр журам тогтоохгүй байх, ялгаварлахгүй, гутаан доромжлохгүй байх, сэтгэл зүйн дарамт, хохирол учруулж болзошгүй мэдээлэл тараахгүй байх зэрэг заалтуудын хэрэгжилтийн талаар олон нийтийн хэлэлцүүлгийг нэн даруй зохион байгуулах гэсэн шаардлагыг УИХ-ын даргад өргөн барилаа.

Тэд вакцинжуулалт нь монгол хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж байна, 15-17 насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулахаар бэлтгэлээ хангаж байгаа нь буруу, вакцинжуулалтад хамрагдаагүй гэдэг шалтгаанаар иргэдийн зорчих, эрүүл мэндээ хамгаалуулах, үйлчилгээний болон бусад байгууллагаар үйлчлүүлэх, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах, түүнд оролцох зэрэг эрхийг хаан боогдуулж, сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулна гэсэн мөртлөө хүчээр хамруулж, шахан дарамталж байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Та бүхний хүний эрх, хүүхдийн эрхийн асуудлыг хөндөж байгааг буруутгахгүй байна. Гэхдээ нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг мартаж болохгүй. УИХ хүний эрхийг хамгаалах чиглэлд онцгой анхаарч, одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 200 гаруй хуульд хүний эрхийн талаас нь үнэлгээ хийх гэж байна.

Хэрвээ коронавирусийн халдвараас сэргийлэх, вакцинжуулах арга хэмжээг зохион байгуулахдаа хүний эрхийг зөрчиж байгаа бол анхааралдаа авч, хэлэлцэж ярилцах ёстой. Тиймээс Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг байгуулж ажиллуулъя, иргэдийн оролцоотой Нийтийн сонсгол зохион байгуулъя. Та бүхэн энэ хэлэлцүүлэгт оролцох боломжтой гэлээ.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Манай байнгын хороо Covid-19-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, вакцинжуулалтын явц, үр дүн, хүний эрхийг хамгаалах асуудлаар байнга ярилцаж, холбогдох зөвлөгөө, санал, дүгнэлтийг Засгийн газар, УОК-т өгч ажиллаж байна. Та бүхэн өөрсдийн санал бодлоо манай Байнгын хорооны нэр дээр ирүүлж, хамтран ажиллаж болно” гэсэн бол УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр “Ойрын үед УИХ Хүний эрхийн үндэсний комиссын тайланг хэлэлцэх гэж байна. Энэ хүрээнд Та бүхний хөндсөн хүний эрх зөрчигдөж байна гэсэн асуудлаар тусгайлан Нээлттэй сонсгол хийе” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: parliament.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-04 87.101.93.126

Яаруу, сандруу хүн амаа туршилтын вакцинаар дархлаажуулах нь буруу. Энэ талаар Нобелийн шагналт францын эрдэмтэн, вирус судлаач Люк Монтанье анхааруулсаар байтал МАН-ын хэдэн эргүү дарга нар ард түмнийхээ эрүүл мэндийг алж байна!

Avatar

Зочин 2021-06-04 87.101.93.126

Ямар ч вакциныг эхлээд амьтад болон ургамал дээр 2 жил туршилт хийж үздэг. Дараа нь: 1. Сайн дурын 10-30 хүн дээр 2 жил хүртэлх хугацаанд хийгддэг бөгөөд вакцин тариулахаас өмнөх биеийн байдал, хийлгэсний дараах тодорхой цаг хугацааны давтамжинд хүний дархлааны системийн үзүүлж байгаа үйлдэл, эсрэг биет үүсч байгаа явц, цаг хугацаа зэргийг харзалгана. 2. Дараагаар нь 50-500 хүртэлх хүн дээр туршилт 3 жил явагддаг. 3.1000 гаран хүнд вакцин хийх бөгөөд энэ нь 4 хүртэл жил болдог.

Avatar

Зочин 2021-06-04 66.181.176.98

Солиотой э****з, хурлийз хэдэн чавганцын цаад санаа нь монголчуудыг өвчлүүлэн устгах гэсэн зорилго агуулж байгаа нь тодорхой байна. Наадуулынхаа холбоо сүлбээг сайн шалга!!!!

Avatar

ZOCHIN 2021-06-04 103.111.68.3

OVCHNII ESREG temtsej baigaa humuust l hetsuu ym daa. Hiih geheer hiilegdeggui.

Avatar

Зочин 2021-06-04 66.181.176.160

хаха гадны нөлөөгүй болоол дуусах байх

Avatar

Кса 2021-06-04 66.181.191.147

Энэ Занаа, Сүхгэрэл нарын хэдэн хамаатан садан авгай нар улс, нийгэмд юууууу ч бүтээж үзээгүй. Төр засгийг шантаажилж мөнгө авна, АНУ-с сангаараа дамжуулж мөнгө авна. Тэгээд хаана, ямар ресторанд хүлээн авалт болно тэр болгонд л шааж явна. Ер нь бол маш өлөн талдаа. Та нар энд тэндэхийн хүлээн авалтуудыг хараад байгаарай, энэ хэдэн авгай нар зоолттой байж л байна.

Avatar

Yu 2021-06-04 202.126.89.229

MAN iinkhan 100 jil temdeglekhiin tuld ard tymniig Vakzinaar khorduulakhaa zogsoo! Genotsid khiigeed bna? Khyykhded khiij byr bolokhgyi shyy!

Avatar

Эрдэнэ 2021-06-04 66.181.188.228

Ийм зүйл ярьсан хүмүүсийг хүлээж авч уулзаад л яасан их цаг завтай хүмүүс вэ. Өөр хийх ажил алга уу. Ковидоос салахын тулд том бага гэлтгүй вакцинд хамрагдах хэрэгтэй ш дээ. Хийлгэх нь хийлгээд хийлгэхгүй нь болино л биз. Хамгийн хорлонтой нь вакцин хийлгэхгүй тэгээд тээгч болж өвчин тараагаад байгаа нь хүмүүсийг яалтай вэ.

Avatar

Yu 2021-06-04 202.126.89.229

Kharin vakzin khiilgesen khymyys chini Teegch bolood taraagaad bna gej bna?

Avatar

Зочин 2021-06-04 124.158.107.34

Аль аль талдаа хийх нь хүний эрх зөрчинө хийхгүй байх нь хийлгэх хүсэлтэй иргэдийн эрхийг зөрчинө. Угаасаа сайн дураараа байгаа юмыг эрх энэ тэр ярьж ажилтай хүн шиг царайлахаа больчвол яадгын. Өөр хийх ажил багадаагүй л байлтай.

Avatar

өнөөдөр 2021-06-04 202.126.89.88

эмэгтэйчүүдийн зөв одоо цагт үг хэлэх хүнгүй болгосон байгаа зандан чи мэдээгүй юм шиг мэдрэлтэхээ боль

Avatar

Зочин 2021-06-04 202.126.90.66

Iim balai avgai nariig zailuul

Avatar

Зочин 2021-06-04 64.119.22.34

Uu hvrelsvh chi odoo bolio iin com bichuuleed hvvhded hiih yum chin sain sudlah l heregtei sudlaj chadku bol busad uls ornii baitsiig harj bj boloh heregtei shd yu yunii duhand hvrelgui chichirch dairaad bj bolohgui l de

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж