Улаанбаатарт өдөртөө 22-24 градус дулаан байна | News.MN

Улаанбаатарт өдөртөө 22-24 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 22-24 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 22-24 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар дулаарна.

        Зургадугаар сарын 3-ны 20 цагаас 4-ний 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:                                       

Хур тунадас: Төвийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр салхилна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 1-6 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Туул голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө  Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж