“Исламын улс” дараагийн үеэ бэлдэж байна | News.MN

“Исламын улс” дараагийн үеэ бэлдэж байна

“Исламын улс” дараагийн үеэ бэлдэж байна

“Исламын улс” дараагийн үеэ бэлдэж байна

“Исламын улс” хэмээн өөрийгөө тунхагласан зэвсэгт бүлэглэл хоёр жилийн өмнө олон улсын цэргийн ажиллагааны ачаар дарагдсан. Тус бүлэглэл 2014-2019 оны хооронд Ирак, Сирийн газар нутгийн том хэсэгт хяналтаа тогтоож, энгийн иргэдийг хоморголон хөнөөж, гадаадын иргэдийг барьцаалж, харгисаар цаазлаж буй бичлэгээ цацаж, дэлхийн түүх, соёлын өвийг устгасан зэрэг хүн төрөлхтний эсрэг олон аймшигт гэмт хэргийг үйлдсэн. Тэгвэл тус бүлэглэл Сирийн хойд хэсэгт орхигдсон хуаранд хяналтаа тогтоожээ. “Исламын улс” –ын мэдэлд Аль-Хол хуаранд амьдарч буй 27 мянга орчим хүүхэд орж, тэдний тархи угаалтаар хүмүүжиж, дараагийн арми болон өсч байна. Бүхэл бүтэн нэг үе “Исламын улс”-ын номлолоор хүмүүжиж, мохоо сэлмээр тоглон өсч байгаад Сирийн засгийн газар эсвэл олон улсаас анхаарахгүй байгааг хүний эрхийн идэвхтнүүд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Хашлагаар гадаад ертөнцөөс тусгаарлагдсан тус хуаран цэвэр ус, ариун цэврийн хангамж хязгаарлагдмал. Эх сурвалжийн мэдээлснээр энд Сири, Иракийн 50 мянга гаруй иргэн амьдарч буйн 20 мянга нь хүүхэд бол үлдсэн нь эмэгтэйчүүд, зэвсэгт дайчдын бэлэвсэн эхнэрүүд. Мөн гадаадын 57 орноос ирсэн 2000 эмэгтэй, 8000 орчим хүүхдийнхээ тусгай бүсэд байдаг аж.

Тус хуаран хатуу хяналтад байдаг нь “The Associated Press” агентлагийн сэтгүүлчид, курд цэргүүдээр хамгаалуулан өнгөрсөн сард хийсэн айлчлалын үеэр тодорхой харагджээ. Энэ үеэр “Буруу номтнуудаа, бид та нарыг хөнөөнө. Та нар бол бурхны дайсан. Бид бол Исламын улс. Та нар чөтгөрүүд. Би та нарыг хутгаараа хөнөөж, гранатаар дэлбэлнэ” хэмээн сэлэм барьсан 10 настай хүүхэд хашгирч байсан аж. Өөр нэг хүүхэд гараараа хүзүүгээ зүсч буйг дүрслэн “Хутгаар яг ингэж. Энэ бол бурхны хүсэл” хэмээж байжээ. Мадина Бакарав гэж өөрийгөө танилцуулсан бүсгүй сэтгүүлчдэд эдгээр хүүхдүүдийн ирээдүйгээс айж буйгаа учирлажээ. Хуаранд байгаа гадаад эмэгтэйчүүдийн олонх нь “Исламын улс”-ыг дэмжигч бол зарим нь хууртаж, хулгайлагдаж ирсэн аж.

Өнгөрөгч 2018 оноос зэвсэгт бүлэглэлийн гэр бүлийнхний амьдарч эхэлсэн тус хуаранг АНУ-ын дэмжлэгтэй Курдын зэвсэгт хүчин эзлэн авсан боловч 2019 онд “Исламын улс” эргэн хяналтаа тогтоожээ. Тус хуаранд олонх эмэгтэйчүүд амьд үлдэхийн тулд бэлгийн боолчлолд өртдөг бөгөөд энэ он гарсаар 60 орчим хүн амь үрэгдсэн байна. Хуарангаас энэ оны эхээр явсан сири эмэгтэйн хэлснээр өөрийгөө “Исламын улс”-ын дайчин гэж нэрлэсэн зэвсэгт этгээд майхнуудаар хэсч эмэгтэйчүүдийг хүүхдүүдийнх нь өмнө буудан хөнөөж байхыг хараад хүүхдүүдээ аван зугтан гарсан аж.

“ИСЛАМЫН УЛС” БУЮУ “ISIS” ГЭЖ ХЭН БЭ?

Өнгөрсөн 2004 онд Абу Мусаб аль-Заркави гэгч зартай “Аль-Каида” бүлэглэлээс салбарласан өөр нэгэн жижиг бүлэглэлийг тэргүүлэх болсноор үүсгэн байгуулсан. Гэвч 2006 оны зургадугаар сард АНУ-ын хийсэн агаарын дайралтын үеэр Аль-Заркави амиа алдсан байна. Хэдэн сарын дараа түүний залгамжлагч Абу Айюб Аль-Масри Ирак дахь “Исламын улс”-ыг байгуулснаа зарласан. Дараа нь 2013 оны наймдугаар сард Аль-Каида бүлэглэлд түшиглэдэг Сири дахь “Фронт Аль-Нусра” бүлэглэлийг нэгтгэсэн. Ингэснээр нэрээ  “Ирак, Левант дахь Исламын улс” хэмээн өөрчилж, Турк, Сири, Египет, Палестин, Иордан зэрэг улсуудыг нэгтгэсэн Исламын халифатыг байгуулахаар зорих болсон.  “Исламын улс” бүлэглэл 2014 оны еспүгээр сар гэхэд Сирийн зүүн хэсэг, Иракийн хойд хэсгийг хамарсан 40 мянган километр квадрат газар хяналтаа тогтоосон. Энэ бүс нутгуудад нийт найман сая орчим хүн амьдарч байсан ба газар нутгийн хэмжээгээрээ нэгэнт Бельги улстай эн зэрэгцэхээр болсон байв. Түүнчлэн 2016-2017 оны хооронд дэлхийн олон оронд заналхийлж, Зул сарын баяраар Их Британид халдлага үйлдэхээр сүрдүүлснээр дэлхий дахины анхааралд орсон юм. Тус бүлэглэлийн эсрэг АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл тэмцэж эхэлснээр хүч нь суларч эхэлсэн ба сүүлд ОХУ Сирийг чөлөөлөхөөр дайнд оролцсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

amerikuud hiij bgaa ajil l daa.. 2021-06-04 202.55.191.130

ene medeeg sain unshiad vz dee. odoo siriin nutag asadiin medeld 65 hubi , kurduudiin medeld 25 hubi vldsen idliv muj teorist ** kaida medeld bgaa. gevel yg ene hyuran bol kurdiin medeld bgaa hesegd byui vndesdee amerikiin hyanaltand bgaa gazar bna. iim hyaranguudiig amerikuud baiuguulij kurduuud hamgaalj bgaa l da. tend l amerikuud shine zevsegt deeremchidiig beltgej asadiiin esereg bailduulij baidag daa. omon zvgt bas neg iim hyaurang iurdonii hiliin oiroltsoo bguulsan

Avatar

Зочин 2021-06-04 146.115.161.230

За байзөө олон улсын цэргийн ажиллагаа гэдэг нь юүвлээ. Оросуудаас өөр байлдсан улс санаанд буудаггүй ээ.

Avatar

Зочин 2021-06-04 202.126.88.49

Зөв ш дээ сайхан эрчүүд байна лээ

Avatar

Батый 2021-06-04 202.131.230.50

Санхүүжүүлэгч нь AHУ. Орос орж л дарсан шүү дээ.

Avatar

Зочин 2021-06-04 195.201.148.30

Америкийн засгийн газар болон Европын орнууд энэ улсад хичнээн энгийн иргэдийг хядсан тоо баримт нь хэрэгтэй байна

Avatar

Зочин 2021-06-04 103.229.120.34

esgii hiih gazar nohoi hereggui gedeg dee

Avatar

Зочин 2021-06-04 195.201.148.30

Палестиныг израйль яаж сүйтгэж ард түмнийг нь хядаж байна,хятад шинжаанд ямар аймшигтай хядлага үйлдэж байна.энэ талаар мэдээлэл тэр болгон байхгүй болох ёстой юм шиг л хүлээж авч байна.яг үүнтэй адил зүв зүгээр байсан сири Иракт дайн өдөөсөн этгээдүүд буруугүй эсэргүүцэж тэмцсэн нь буруутай болчихдог нь хачирхалтай.дан нэг талын мэдээллийг урьд интернэт байхгүй үед харуулж болдог байсан бол өнөөдөр улам хэцүү болж байна.

Avatar

буутай улаан хувьсгалч 2021-06-04 66.181.161.28

хүрэлсүхиин офицер холбоо бол монголын ирээдүй дараа нь хойд солонгос туркмен шиг болно одоогоор хөдөөд 100000 төгрөг тараагдан архидалт гаарч байнаа малчид настангуудад ХҮРЭЛСҮХ хайр зарлалаа гэхдээ авилгалыг нь аваад эсрэг ЭНХБАТАД өгөх хүмүүс ч бии сонгуулиин луйвар эхлэвээ хотын гэр хорооолол?

Avatar

ЖДҮЧИН 2021-06-04 66.181.161.28

залуусаа та нарыг архи мөнгөөр хорлолоо бусад орны залуусыг хараад атаархлаа

Avatar

Зочин 2021-06-04 202.179.24.135

Бэлэвсэн эхнэрүүдийг өрх толгойлсон эмэгтэйчүүд гэж нэрлээгүйд баярлалаа.

Avatar

Зочин 2021-06-04 43.228.130.63

evgui garuud usuj boojij bga bnadaa. Manaihan tghd er em n medegdehgui yumnuud bolood bdg

Avatar

Зочин 2021-06-04 192.82.71.155

Санхүүжүүлэгч нь AHУc.

Avatar

del 2021-06-04 202.55.188.84

үнэндээ оросууд орж ирээд байдал намжсан шүү дээ гэхдээ устаагүй холбоотнууд дорвитой арга хэмжээ авч чадаагүй шүү дээ

Avatar

ЗОЧИН 2021-06-04 192.82.92.201

Хорт өвсийг үндсээр нь устгахгүй бол хойтон хавар дахиж ургана аа гэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж