Баянзүрх дүүрэг дэргэдээ SHARE CENTER-тэй боллоо

Хуучирсан мэдээ: 2021.06.03-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүрэг дэргэдээ SHARE CENTER-тэй боллоо

Баянзүрх дүүрэг дэргэдээ SHARE CENTER-тэй боллоо

Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвөөс залуучуудыг дэмжих зорилгоор дундын оффис буюу ShareCenter-ыг нээлээ. Нээлтийн арга хэмжээнд Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн удирдлагууд оролцлоо.

Уг төв нь Орон нутгийг хөгжүүлэх сэтгэл, зүтгэлтэй, шилдэг санаатай залуусын төсөл хөтөлбөрийг дэмжинэ. Цаашлаад Баянзүрх дүүрэгт хийгдэх ажлуудад залуусын санаа бодлыг тусгаж, хамтран ажиллах зорилготой байна. Нээлтийн үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ “21-р зуун техник технологийн эрин үед төрийн байгууллага, тэр дундаа орон нутгийн байгууллага залуусаа дэмжих хэрэгтэй. Баянзүрх дүүргийг хөгжүүлэх олон төсөл хөтөлбөр залуучуудын тархинд, сэтгэлд бий. Тэрийг ил гаргаж, дүүргийн хөгжилд залуусынхаа оролцоог нэмэхийн тулд ShareCenter-г ажиллуулахаар боллоо. Галзуу санаа, шилдэг төсөлтэй залуусыг Баянзүрх дүүрэг дэмжихэд бэлэн” гэв.

ShareCenter-ын хувьд Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын 4 давхарт ашиглагдаагүй удсан талбайг тохижуулж, дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Аж ахуй нэгж, иргэдийн дэмжлэгээр засвар хийж, тохижуулсан гэж Баянзүрх дүүргийн ИТХ-ын ИООНХХ-ээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж