Хүн уншихгүй байсан тул Трамп өөрийн блогоо устгахаар шийджээ | News.MN

Хүн уншихгүй байсан тул Трамп өөрийн блогоо устгахаар шийджээ

Хүн уншихгүй байсан тул Трамп өөрийн блогоо устгахаар шийджээ

Хүн уншихгүй байсан тул Трамп өөрийн блогоо устгахаар шийджээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп албан тушаалаасаа буухаас өмнө Конгрессын ордон руу хүмүүсийг турхирч, үймээн самуун дэгдээсэн гэх шалтгаанаар твиттер, фэйсбүүк ашиглах эрхгүй болсон билээ.

Гэвч тэрбээр бууж өгөлгүй өөрийн үзэл бодлоо олон хүнд хүргэхийн тулд өөрийн гэсэн блог хэлбэрийн вэбсайтаа нээсэн юм. Түүний шадар туслахууд уг сайтыг цаашдаа томоохон сошиал платформ болж өргөжинө хэмээн мэдэгдэж байв.

Энэ сайт дээрээ экс Ерөнхийлөгч “From the Desk of Donald J. Trump” нэртэй хуудас үүсгэж, өөрийн мэдэгдлүүдийг цацаж эхэлсэн билээ.

Трампын ахлах зөвлөх Жэйсон Миллер өчигдөр (2021.06.02) энэхүү сайтыг бүрмөсөн устгах болсныг мэдэгджээ. Яагаад ийм шийдвэр гаргах болсон талаар тодорхой шалтгаан, тайлбар хэлээгүй ч ойрын эх сурвалжуудын мэдээлснээр шинэ сайт нь маш бага хандалттай байсан тул устгахад хүрсэн аж.

Уг сайт нээгдсэнээс хойш нэг долоо хоногийн хугацаанд ердөө 212 мянга орчим хандалт бүртгэгдсэн байна. Харин Трампыг Ерөнхийлөгч байхад ганцхан жиргээ нь хэдэн минутын дотор олон зуун мянган хүнд хүрч, шэйрлэгддэг байв.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-03 124.158.68.235

либерал дарангуйлагч нар хүний эрх ярьдаг ч хүнийн нэр төр рүү их халдан довтлох юм аа, энд ч бас барууны либерал ноход хуцаж л байх юм

Avatar

Зочин 2021-06-03 66.181.176.160

Trump 85 say sanalaar ilt yalsan baiden luivardsan delhii medej baigaa

Avatar

Шударга АРД 2021-06-03 66.181.182.210

АНУ-н сонгуулийн луйврын тухайд Оросын хэвлэл мэдээллээр л их гардаг. Яг үнэндээ ямар ч луйвар гараагүй. Тэр луйвар гээд байгаа зүйл нь дан худлаа мэдээлэл. Трампын луйвар гээд байгаа зүйл нь хий хоосон яриа, парадокс. Ямар ч бодит баримтгүй зүйл. Трамп нийт 30 гомдол гаргаснаас 19-г нь шүүх хүлээж аваагүй, хамгийн сүүлийн мэдээллээр Жеорж мужид саналыг дахин гараар тоолоход Байден ялсан. Висконсин мужийн шүүхэд гаргасан гомдлоо Трампын өмгөөлөгч буцаад татсан. Бусад 3 маргаантай мужийн шүүх Тра

Avatar

Зочин 2021-06-03 98.253.30.34

share-legdeh gej odoo MGL uguu?

Avatar

Зочин 2021-06-03 64.119.23.137

Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч асан, дэлхийд нөлөө бүхий хүн юм. Сайн цагийг ойртуулж өгсөн Трамп танд баярлалаа. Вакцин хийх ажлыг дэмжиж өгсөнд ирээдүй хойч мартахгүй. Модерна, Файзер вакцин бүтээх ажилд Трамп таны оруулсан жижиг гэлтгүй их үйлд багачууд хүүхдүүд талархаж байна.

Avatar

Зочин 2021-06-03 66.181.179.102

ovchteimu chi?

Avatar

Шударга АРД 2021-06-03 66.181.182.210

2016 онд Хиллариг бус Трампыг би өөрөө хүртэл дэмжиж явсан. 2016 оны сонгуулиар би өөрөө АНУ-д байсан. Трампын зарим ярьж буй зүйл зөв боловч яг тэр зүйлийнхээ дагуу зүйл огт хийдэггүй, цаг үргэлж худлаа хэлдэг нь маш олон хүнийг дэмжихгүй байхад хүргэсэн. Трамп яг үнэндээ Хятадын эсрэг үр дүнд хүрэх юу ч хийгээгүй. Харин ч Хятадыг Оростой нийлэх, хүчирхэг болох алхмыг хийсэн. Хятадыг эвээр аргалж байгаад Уханьд илэрсэн вирус Ковид 19-г үүсгэсэн гэдгийг нотлох байсан юм. Одоо бол бараг анх Итали

Avatar

Шударга АРД 2021-06-03 66.181.182.210

“Юм уншиж ойлгодог ямар ч эрүүл хүн бүх бурууг бусад руу чихдэг, арьс өнгөр ялгаварлах, улс орныг болоод хүмүүсийг элдвээр хэлж доромжилдог, сэтгэцийн хувьд эрүүл бус трампыг дэмжихгүй. Трамп ялагдсан тул сонгуулийг хууль бус гэж зарлаж улс эх оронд үймээн самуун дэгдээхээр шийдсэн байна. Ийм л тэнэг мулгуу фашист нөхөр шүү дээ” гэж аль сарын өмнө бичиж байсны дагуу үйл явдал боллоо… Энэ бүх эмх замбараагүй байдлын цаана эрдэнэт хүний амь эрсэдлээ…..

Avatar

Шударга АРД 2021-06-03 64.119.23.31

Сэтгэцийн өвчтэй, солиотой энэ нөхрийн нэрийг дахин сонсмооргүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж