Авто замын нүхэн эвдрэлийг шөнийн цагаар засч байна | News.MN

Авто замын нүхэн эвдрэлийг шөнийн цагаар засч байна

Авто замын нүхэн эвдрэлийг шөнийн цагаар засч байна

Авто замын нүхэн эвдрэлийг шөнийн цагаар засч байна

Нийслэлийн хэмжээнд 1000 гаруй км хатуу хучилттай зам бий. Ан цав, заадас засварын ажлыг тухай бүрд нь хийхгүй бол заадас нь томорсоор нүх болдог. Улмаар ус, чийг орж, замын суурь бат бэх чанараа алдаж, эвдэрдэг байна. Улаанбаатар хотын олонх замын насжилт хэтэрсэн хэдий ч Нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ төсөв, санхүүдээ тулгуурлан, зам засварын ажлыг өнгөрсөн гуравдугаар сараас хойш хийж эхэлсэн. Өдгөө авто замын нүхэн эвдрэлийг засварлах ажлыг иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүй байх зорилгоор шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хийж, гүйцэтгэж байгаа юм. Тэд долдугаар сарын 1-нээс өмнө ажлаа дуусгахаар төлөвлөжээ.

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар нь Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр буюу Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж, замуудад нийт 30200 ам метр талбайд нүхэн эвдрэл засварлах ажил хийж гүйцэтгэнэ. Тус газрын дарга Б.Галхүү “Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар манайх зам арчлалтын ажил хийж байна. Заадас засварын ажлыг хийсэн. Одоо нөхөөсний ажил үргэлжилж байгаа бөгөөд 12 бригадын 70-80 хүн ажиллаж байна.

30200 ам метр авто замд засвар хийхээс одоогийн байдлаар ажил 30 хувьтай явна. Үүний дараа тэмдэг, тэмдэглэгээ хийнэ” гэсэн бол Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам засвар, ашиглалтын хяналын хэлтсийн дарга Д.Ганбат “Нийслэлийн зургаан дүүрэг, 175 гудамж, замын урсгал засвар, нөхөөсний ажил хийнэ. Улаанбаатар зам засвар, арчлалтын газар Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт ажлуудаа эхлээд байна. Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт тендер зарлаж, 14 багц ажлаас найман гүйцэтгэгч гэрээгээ байгуулчихсан. Ирэх долоо хоногоос үлдсэн зургаа нь гэрээ байгуулж, ажлаа эхэлнэ. Урсгал засвар, нөхөөсний ажлыг 45 мянган ам метр талбайд хийхээр төлөвлөсөн” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2021-06-03 202.55.191.205

BZDuureg 25 horoo
Shine mongol surguuliin baruun taliin zamiig nodnin 8 sard shineer zassan bolovch dahiad evdrel uuch gvnzgii nvh garch jijig mashin dood ed angia evdej bgaa tul yaraltai zasaj ogno vv.

Avatar

Зочин 2021-06-03 66.181.191.242

Зөвхөн төв замаа додомдоод байлгүй туслах зам болон байр хотхонуудын дундуурх замын эвдрэлийг засмаар байна.

Avatar

Зочин 2021-06-03 66.181.161.42

Хэдэн жилийн өмнө Японд 2 сар гаруй болоход авто замын засварыг дандаа шөнин цагаар хийдэг юм билээ. Тэгэхдээ машин техник пижигнэж чимээ шуугиан гаргахгүй, яаж хийдэг юм, мэдэхгүй? Өглөө харахад л засаад дуусчихсан байдаг юм.

Avatar

/*-*/ 2021-06-03 49.0.142.169

Нүглийн нүдэнд үүр шөнийн заагаар гурил зуураад л чихэж орхи

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж