Зөвшөөрөлтэй гадаад иргэд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй | News.MN

Зөвшөөрөлтэй гадаад иргэд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй

Хуучирсан мэдээ: 2021.06.03-нд нийтлэгдсэн

Зөвшөөрөлтэй гадаад иргэд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй

Зөвшөөрөлтэй гадаад иргэд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй

Монгол Улсад удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн манай улсаас гарах бүр “гарах-орох” зориулалтын визийг авч байсан нь гадаадын иргэдэд багагүй хүндрэл үүсгэж байсан.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “гарах-орох” зориулалтын визийг халж, Монгол Улсад албан болон хувийн хэргээр байнга оршин суугч хоёр болон олон удаагийн визтэй гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн хугацаандаа гараад буцаж ирэх тохиолдолд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй боллоо.

Өөрөөр хэлбэл оршин суух зөвшөөрлийнхөө хугацаанд, дахин виз мэдүүлэх шаардлагагүйгээр оршин суух үнэмлэхээ үзүүлээд хилээр нэвтрэх боломжтой болж байна. Энэ нь гадаадын иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг хөнгөвчлөх, иргэд, үйлчлүүлэгчдийн хүндрэл чирэгдлийг багасгахад чухал ач холбогдолтой юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-03 64.119.23.137

Бузар коронагийн гайг хилээр нэвтрүүлж болохгүй. Мутацид орсон вирус орж ирвэл МАН байрыг, бүх гишүүдтэйн хамт галын дөлд ариутгах ёслол хийх биз. Монголд байдаг гадаадуудын дотор хар тамхи зардаг бузар хүүрнүүд бий.

Avatar

батэрдэнэ 2021-06-03 103.26.193.159

ГИХАлба нь дээд зэргийн хүнд суртал гаргаж байсанаа эрх биш ойлогсон юм шиг байна
өшөөч маш олон хүнд суртлын заалтуудаа устгамаар бн

Avatar

efw 2021-06-03 122.201.20.194

gadaad ch gej dee baahan hujaal orj garhad amar boljiigaa bz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж