“H10N3” вирус хүнд халдсан анхны тохиолдол Хятадад бүртгэгдэв | News.MN

“H10N3” вирус хүнд халдсан анхны тохиолдол Хятадад бүртгэгдэв

“H10N3” вирус хүнд халдсан анхны тохиолдол Хятадад бүртгэгдэв

“H10N3” вирус хүнд халдсан анхны тохиолдол Хятадад бүртгэгдэв

Хятадын Жиансу мужийн оршин суугч, 41 настай эрэгтэйгээс шувууны томуугийн “H10N3” вирус илэрсэн нь дэлхийн хэмжээнд уг вирус хүнд халдварласан анхны тохиолдол болжээ. Хятад эрэгтэй шувууны вирусээр халдварласныг өнгөрсөн долоо хоногт оношилж тогтоосон бөгөөд биеийн байдал нь сайжирч, эмнэлгээс гарах гэж байгаа аж. Халдвар илэрсэн эрэгтэйтэй ойр байсан хүмүүсийг шинжилгээнд хамруулахад уг вирусээр халдварласан өөр тохиолдол бүртгэгдээгүй байна.

Олон улсын хэмжээнд шувууны томуугийн олон вирус бүртгэгдсэн байдгаас гадна шувууны аж ахуйд ажилладаг хүн халдвар авах тохиолдол элбэг байдаг. Гэхдээ “H10N3” хүнээс хүнд хялбар халдварлахгүй аж. Мөн “H10N3” нь эмгэг төрүүлэх чанар сул тул шувууны аж ахуйд ноцтой өвчлөл үүсгээгүйг тус улсын Үндэсний эрүүл мэндийн хорооноос мэдээлжээ.

Одоогийн байдлаар шувуудын дунд “H5N8” томуу тархаж байгаатай холбоотойгоор Европын хэд хэдэн оронд олон зуун мянган шувууг устгалд оруулж байгаа юм. Мөн энэ оны хоёрдугаар сард ОХУ-д уг томуугийн вирус хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ. “H7N9” шувууны томуу 2016-2017 онд дэгдэж, 300 орчим хүн нас барснаас хойш ийм тохиолдол тун цөөн бүртгэгдсэн билээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

sh 2021-06-03 202.9.47.27

шаан биз хүн хогуууд 1 хүнл нэгнэээ бүх муу бүхэн хужааагааас гэу яг үнэн монгол эмсүүүд хужааатай суууж заваарсааарл шуналуууд

Avatar

/*-*/ 2021-06-03 49.0.142.169

ха ха ха, Хyжаад 2009 онд гахайн ханиад хүнд халдварлаж байсан, одоо тахианы ханид. Удахгүй шоргоолжны тархины мөөгөнцөр хүнд халдварлана даа гоё гоё

Avatar

Зочин 2021-06-03 202.126.88.195

Ene hyataduud delhiig suiruuleh ni bn shaarnuud

Avatar

Зочин 2021-06-03 66.181.176.160

ene hujaa herees heterch bnaa delhiigees zailaasaa

Avatar

Энэ бол шийтгэл 2021-06-03 103.57.94.36

Коммунизм гэж хэтэрхий Хийрхэж байгалын хуулийг зөрчихөөр, бүр цаанаас нь шийтгээд байгаа юм даа

Avatar

Зочин 2021-06-03 64.119.18.71

Яг унэн

Avatar

Зочин 2021-06-03 202.55.188.83

хэзээ он сар байхгүй юмуу

Avatar

Зочин 2021-06-03 122.201.24.82

buzar 2 holuur 2

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж