“H10N3” вирус хүнд халдсан анхны тохиолдол Хятадад бүртгэгдэв

Хуучирсан мэдээ: 2021.06.03-нд нийтлэгдсэн

“H10N3” вирус хүнд халдсан анхны тохиолдол Хятадад бүртгэгдэв

“H10N3” вирус хүнд халдсан анхны тохиолдол Хятадад бүртгэгдэв

Хятадын Жиансу мужийн оршин суугч, 41 настай эрэгтэйгээс шувууны томуугийн “H10N3” вирус илэрсэн нь дэлхийн хэмжээнд уг вирус хүнд халдварласан анхны тохиолдол болжээ. Хятад эрэгтэй шувууны вирусээр халдварласныг өнгөрсөн долоо хоногт оношилж тогтоосон бөгөөд биеийн байдал нь сайжирч, эмнэлгээс гарах гэж байгаа аж. Халдвар илэрсэн эрэгтэйтэй ойр байсан хүмүүсийг шинжилгээнд хамруулахад уг вирусээр халдварласан өөр тохиолдол бүртгэгдээгүй байна.

Олон улсын хэмжээнд шувууны томуугийн олон вирус бүртгэгдсэн байдгаас гадна шувууны аж ахуйд ажилладаг хүн халдвар авах тохиолдол элбэг байдаг. Гэхдээ “H10N3” хүнээс хүнд хялбар халдварлахгүй аж. Мөн “H10N3” нь эмгэг төрүүлэх чанар сул тул шувууны аж ахуйд ноцтой өвчлөл үүсгээгүйг тус улсын Үндэсний эрүүл мэндийн хорооноос мэдээлжээ.

Одоогийн байдлаар шувуудын дунд “H5N8” томуу тархаж байгаатай холбоотойгоор Европын хэд хэдэн оронд олон зуун мянган шувууг устгалд оруулж байгаа юм. Мөн энэ оны хоёрдугаар сард ОХУ-д уг томуугийн вирус хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ. “H7N9” шувууны томуу 2016-2017 онд дэгдэж, 300 орчим хүн нас барснаас хойш ийм тохиолдол тун цөөн бүртгэгдсэн билээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж