Цар тахлыг эрт дарсан Хятадад вирусийн Энэтхэг хувилбар дэгдэв

Хуучирсан мэдээ: 2021.06.03-нд нийтлэгдсэн

Цар тахлыг эрт дарсан Хятадад вирусийн Энэтхэг хувилбар дэгдэв

Цар тахлыг эрт дарсан Хятадад вирусийн Энэтхэг хувилбар дэгдэв

БНХАУ-ын засгийн газар 15.3 сая хүн амтай Гуанжу хотын хэд хэдэн гудамжийг хааж, хэдэн зуун нислэгийг цуцалжээ. Учир нь цар тахал үүсгэгч вирусийн Энэтхэгт үүссэн хувилбарын халдварын тохиолдол Хятадад сүүлийн үед мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.

Гуанжу хотод цар тахлын эхэн үеэс хойш одоог хүртэл халдварын маш цөөн тохиолдол бүртгэгджээ. Гэвч өнгөрсөн долоо хоногоос эхлээд цар тахал үүсгэгч вирусийн Энэтхэгт үүссэн Делта хэмээх хувилбар эрчтэй тархаж эхэлсэн байна.

Улмаар өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлэн Гуандун Байеин олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрөх болон буух хэдэн зуун нислэг цуцлагдаж, вакцинжуулалтад бүрэн хамрагдаж, ногоон пасспорт аваагүй иргэдийг хотоос гарахыг хоригложээ. Түүнчлэн дотор орчинд хүнсээр үйлчлэхийг хориглож, өрх бүрээс нэг л хүн шаардлагатай бараа худалдан авахаар гэрээсээ гарахыг зөвшөөрсөн байна.

БНХАУ цар тахлыг эрт дарж, хяналтдаа оруулсан хэдий ч вакцинжуулалт удаан үргэлжилж, дотоодын вакцинуудынх нь үр дүн сайнгүй байгаагаас болж цар тахлын дараагийн давлагаанаас асар ихээр болгоомжилж байгаа билээ. Түүнчлэн хөрш Энэтхэгт улсад цар тахлын халдвар асар хурдтай нэмэгдэж, вирусийн шинэ хувилбар үүссэн нь Хятадын эрх баригчдын санааг ихээр зовоож буй юм.

Эх сурвалж: DAILY BEAST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ХарамсалтайХарамсалтай
18
ХахаХаха
13
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
9
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж