Иргэний нисэхийн ахмадуудаа МАН-ын 100 жилийн ойн медалиар шагналаа | News.MN

Иргэний нисэхийн ахмадуудаа МАН-ын 100 жилийн ойн медалиар шагналаа

АМАРТҮВШИН

Иргэний нисэхийн ахмадуудаа МАН-ын 100 жилийн ойн медалиар шагналаа

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа, тулах багана болсон улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг Иргэний нисэхийн салбарын өндөр настан ахмадууддаа өргөн дэвшүүлээд, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, ИНЕГ-ын удирдлагууд болон ИНҮТ–АНҮГ-ын дарга Э.Төрбаяр нар иргэний нисэхийн салбараас өндөр настны тэтгэвэрт гарсан  нийт 35 ахмадыг хүлээн авч, ойн баярын мэнд хүргэн  МАН-ын 100 жилийн ойн медалийг ИНЕГ-ын “Ахмадын Өргөө” байранд гардуулан өглөө.

АХМАДЫН ӨРГӨӨ

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, ИНҮТ–АНҮГ-ын дарга Э.Төрбаяр, ИНЕГ-ын ахмадын хорооны дарга З.Наранцэцэгтэй хамт олон

Иргэний нисэхий салбарт 37 жил ажиллаад өндөр настны тэтгэвэрт гарсан Ж.Болдбаатар: “МАН-ын 100 жилийн ойн баярын мэндийг намын бүх гишүүддээ хүргэе. Мөн МАН-ынхаа цаашдын ажил үйлсэд амжилт хүсэж, олон залуу лидер гишүүдээр хүрээллээ өргөжүүлэн тэлж ажиллахыг хүсэн ерөөе” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Энэхүү үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийн дагуу зохион байгуулсан бөгөөд нийт ахмадын 25 хувьд ойн маделийг гардуулж, үлдсэн ахмадад зохих журмын дагуу хуваарь гарган гардуулахаар төлөвлөж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж