Америкчуудын 70 хувь вакцин тариулбал Байден шар айргаар дайлна | News.MN

Америкчуудын 70 хувь вакцин тариулбал Байден шар айргаар дайлна

Америкчуудын 70 хувь вакцин тариулбал Байден шар айргаар дайлна

Америкчуудын 70 хувь вакцин тариулбал Байден шар айргаар дайлна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хэрвээ нийт америкчуудын дор хаяж 70 хувь долдугаар сарын 4 гэхэд вакцинжуулалтад хамрагдсан байвал хүмүүст үнэгүй шар айраг өгөхөө амлажээ.

Жо Байден долдугаар сарын 4-нийг зөвхөн тусгаар тогтнолын баяр төдийгүй АНУ цар тахлаас ангижирсан өдөр болгон тэмдэглэхийг эрмэлзэж байгаа бололтой. Түүний төлөвлөгөөг биелүүлж, АНУ-ын хүн амыг вакцинжуулалтад уриалахын төлөө Budwiser гэх мэт шар айргийг үйлдвэрлэдэг Анхесер Буш Цагаан ордонтой хамтрахаар болжээ.

Анхесер Буш Цагаан ордонтой хамтарч байгаагаа тэмдэглэн вакцин тариулсан, 21-ээс дээш насны азтай 200 мянган хүнд баярын өдрөөр үнэгүй шар айраг бэлэглэхээр болсон байна. Гэхдээ үүний тулд Жо Байдены зорилго биелсэн байх болзолтой аж.

АНУ-ын Халдварт өвчин судлал, сэргийллийн төвөөс мэдээлснээр өдгөө нийт америкчуудын 63 хувь вакцинжуулалтад хамрагдсан байгаа тул дээрх зорилго биелэх бүрэн боломжтой юм.

Тус улсын эрх баригчид ард түмнээ вакцинжуулалтад идэвхтэй хамруулахын тулд олон янзын арга хэрэглэж байгаа билээ. Жишээлбэл, зарим мужуудад Анхесер Буш вакцин тариулсан хүмүүсийг шар айргаар урамшуулж байгаа бол зарим мужуудад Krispy Kreme үнэгүй донат жигнэмэг тарааж байгаа аж.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-03 66.181.176.160

chutgurt ajildsg luivarchin

Avatar

Зочин 2021-06-03 64.119.24.146

6 tsag, 7 tsagiin umnu setgegdlee bichsen 2 sarmagchin ANU-g ad vzdeg kommunist hiirheld avtaad zasrashgvi hvndersen kuurkus aj. Tend chini unuugiin soel irgenshliin orgil bna, maluudaa !

Avatar

Зочин 2021-06-03 202.55.188.40

Энд нэг хий юмнаас айдаг коммунист гэхээр үхтлээ айдаг тархиа зад угаалгасан баагий юм бичээ юу даа хаха

Avatar

/*-*/ 2021-06-03 49.0.142.169

Манайхан Боргиогоо аваачин танилцуулах ганц щаанс байж дээ чааваас

Avatar

Зочин 2021-06-03 43.228.129.229

Новшийн Билл Гейтсийг шийтгэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-06-03 64.119.19.230

Ккк. Ядарсан ч арга бол доо!!

Avatar

Зочин 2021-06-03 66.181.184.155

Вакцин хийлгэсэн хүэ элдэв гашуун юм ууж болохгуй гэдгийг энэ нөхөр мэддэггүй юм уу эсвэл зориуд даапаалж байна уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж