Улаанбаатар хотоос өнөөдөр (2021.06.03) Итали улс руу олон улсын чанар, стандартын шаардлага хангасан 20 тонн ноолуур анх удаа газраар тээвэрлэгдлээ.
Манай улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувьд анхан шатны боловсруулалт хийж, угаасан байдлаар экспортолдог. Цаашид угаасан ноолуурын экспортыг багасгаж, улмаар зогсоох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа аж.
Итали улс руу экспортод гарч буй 20 тонн ноолуурын 10 тонн нь Монголын "Хаан ширхэгт" тохирлын тэмдэгтэй. Тодруулбал, тухайн ноос, ноолуураар бүтээгдсэн бүтээгдэхүүн нь тогтоосон стандарт шаардлагыг бүрэн хангасан, Монголын гарал үүсэлтэй, 100 хувь ноолуураар үйлдвэрлэгдсэн, дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй, өндөр чанартай бүтээгдэхүүн болохыг гэрчилдэг.
“Ханбогд кашмер” компани урьд нь Итали улс руу Хятадаар дамжуулан 90 хоногийн хугацаанд ноолуураа экспортолдог байсан бол ийнхүү газраар тээвэрлэлт хийснээр 20 гаруй хоногийн хугацаанд зорьсон газраа хүрэх юм байна.






ЭХ СУРВАЛЖ: ХХААХҮЯ
zochin 2021-06-03 88.243.72.251
oorsdnoo utas bolgood bvteegdhvvn bolgon zarval hed dahin ashigtai ym bj. ingee l heden malchidiinhaa tsusiig ni soroh ym daa hoorhii
ЗОЧИН 2021-06-03 192.82.74.145
Оросын мафийнуудад дээрэмдүүлэх нь дээ.
Зочин 2021-06-03 124.158.64.81
ЯМар мундаг юм бэ. Одоо болж өгвөл өөрсдөө утас, драп болгож зарахыг л зорих хэрэгтэй.
Зочин 2021-06-03 66.181.165.93
Дэлхийн тавцанд Монгол улсынхаа нэрийг гаргасан Ганцэцэг захиралтай ХАНБОГД КАШМЕР-ийн хамт олонд цаашдын ажилд нь томоос том амжилтыг хүсэн ерөөе.