Израиль: Pfizer вакцин залуу эрчүүдэд зүрхний булчингийн үрэвсэл үүсгэж байна | News.MN

Израиль: Pfizer вакцин залуу эрчүүдэд зүрхний булчингийн үрэвсэл үүсгэж байна

Израиль: Pfizer вакцин залуу эрчүүдэд зүрхний булчингийн үрэвсэл үүсгэж байна

Израиль: Pfizer вакцин залуу эрчүүдэд зүрхний булчингийн үрэвсэл үүсгэж байна

Израилийн халдварт өвчин судлалын тусгайлан бэлтгэгдсэн эрдэмтдийн баг Pfizer/BioNTech компанийн вакцины хоёр дахь тун ялангуяа залуу эрчүүдэд зүрхний булчингийн үрэвсэл буюу миокардит хэмээх өвчлөл үүсгэж байж магадгүй хэмээн үзжээ.

Түүнчлэн Израилийн эрүүл мэндийн яамны мэдээлснээр дээрх эрдэмтдийн баг зүрхний булчингийн үрэвслийн хэд хэдэн тохиолдлыг нарийвчлан судалж үзэхэд өвчтөнүүд ихэвчлэн 16-30 насны, Pfizer вакцины хоёр дахь тун хийлгээд удаагүй эрчүүд байжээ. Тэр дундаа 16-19 настай хөвгүүдэд өвчлөл харьцангуй хүнд байгаа аж. Ийнхүү зүрхний булчингийн үрэвсэл туссан хүмүүсийн 95 хувь нь хөнгөн өвдөж, эмнэлэгт дөрөв хоноод эдгэрцгээсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, үрэвслийн 275 тохиолдол 2020 оны арванхоёрдугаар сараас энэ оны тавдугаар сарын хооронд бүртгэгджээ. Тэдний 150 орчим нь вакцин тариулсны дараа тохиолдсон аж. Тэгэхдээ хоёрдугаар тун тариулсны дараах өвчлөл эхний тунг тариулсны дараах өвчлөлөөс дөрөв дахин олон байжээ. Зүрхний булчингийн үрэвслийн шинж тэмдэг нь цээж өвдөх, амьсгал давчдах, зүрх дэлсэх зэргээр илэрч буй ч зарим эмч нарын үзэж байгаагаар эл шинж тэмдгүүд үрэвсэл бус, цар тахлын вирусээс шалтгаалж байж болох юм.

Хэдийгээр Эрүүл мэндийн яамны мэдээлэлд дээрх тохиолдлууд чухам аль вакцины дараа тохиолдож буйг цохон дурдаагүй ч Израиль улсад Pfizer/BioNTech компанийн бүтээсэн вакциныг хамгийн түгээмэл ашиглаж байгаа билээ.

Иймд Израилийн эрх баригчид 12-15 насны хүүхдүүдээ вакцинжуулах шийдвэрээ эргэн харахаар болсон байна. Израиль улс дэлхийд вакцинжуулалтын хурдаараа тэргүүлж, өдгөө нийт есөн сая хүн амынхаа 55 хувийг хэдийн вакцинжуулж амжжээ. Нэгэнт вакцинжуулалт сайн байгаагаас гадна халдварын тоо бага буй учир Израиль цар тахалтай холбоотой ихэнх хязгаарлалтуудаа цуцалж, амьдралын хэвийн горимдоо эргэн орсон байна.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-03 192.82.72.57

Файзер хийлгээд нас барсан тохиолдол монголд гарсан шдээ. Залуу хүн шүү

Avatar

Za bolidoo 2021-06-03 202.126.89.224

Ta nar meddiin er ni. Gadaad ulsad amidarch uzeegui bain mongolsoo mongol medee uzeed uimaraad umhii teneguud. Mongol shig unhiirsun gazar ene Azi tibd alga . Pfizer sain baktsin malnuida

Avatar

Зочин 2021-06-03 202.131.245.243

Хятдын Сүнээбарам вакцин залуу эрчүүдэд бooвны булчингийн үрэвсэл үүсгэж байна.

Avatar

Зочин 2021-06-03 49.0.142.95

тэр нэг аавхүүгийн бачуураад байдаг зөв л юм байна. арга нь буруудсан л болохоос. хүмүүс вак хийлгээд зүрхээр хатгаад л гэцгээх юм фб-ээр, та нар тэгж байна уу гэж сураал.

Avatar

Зочин 2021-06-03 103.50.206.95

Pfizer, Sputnik hiilgey, sain geed shaagaal baisan pi*daa nar!

Avatar

Зочин 2021-06-03 92.38.148.58

Reuters ИТАР-ТАСС ОРОСЫН АГЕНТЛАГУУД 6 ЖИЛИЙН ӨМНӨ АНУ, БАРУУНЫ УЛСУУДААС ИХЭНХ САЛБАРЫГ НЬ ХӨӨЖ ГАРГАСАН.

Avatar

Зочин 2021-06-03 59.153.85.110

Асуудал вакцинд биш вируст байх өндөр магадлалтай. Тахал маш хурдан үйлчилдэг.

Avatar

zochin 2021-06-03 103.50.207.150

Sudalgaa saitai chadvartai hunii erkhiig deedeldeg uls ornuudiig l dagah heregtei

Avatar

Зочин 2021-06-03 66.181.181.246

hujaa site huuhuuz nar ni ajilluuldag odoo bur esreg tesreg ym yriad unalaa

Avatar

Кса 2021-06-03 202.126.90.26

Хөл хорьж хөдөлгөөн дутагдасанаас болон хүчилтөрөгчийн хомсдлоос үүдэлтэй гэвэл үнэнд илүү ойр.

Avatar

Zochin 2021-06-03 147.161.192.116

Хүүхдүүдэд яаран хийх хэрэг байхгүй.

Avatar

Зочин 2021-06-03 202.9.40.164

n**** gej USA europe d hiisen buh vaccine asuudaltai yum aa.

Avatar

Зочин 2021-06-03 64.119.25.252

Манай монгол хүүхдүүдэд тарихаас өмнө маш сайн нягтлах хэрэгтэй байнаа, олигтой судалсан эсэх нь мэдэгдэхгүй баахан вакцин захиалсан одоо яанааа

Avatar

Зочин 2021-06-03 64.119.23.137

Ирээдүй хойч үедээ сайхан нийгэм бүтээж өгөх арга замын дотор харийн дайсанд хүчтэй цохилт өгч буулган авах нь хамгийн зөв. Вакцин хийлгэсэн ч хэцүү бол дайнд явж дайснаа дар хөө. Цэрэгт яв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж