Израиль: Pfizer вакцин залуу эрчүүдэд зүрхний булчингийн үрэвсэл үүсгэж байна

Хуучирсан мэдээ: 2021.06.03-нд нийтлэгдсэн

Израиль: Pfizer вакцин залуу эрчүүдэд зүрхний булчингийн үрэвсэл үүсгэж байна

Израиль: Pfizer вакцин залуу эрчүүдэд зүрхний булчингийн үрэвсэл үүсгэж байна

Израилийн халдварт өвчин судлалын тусгайлан бэлтгэгдсэн эрдэмтдийн баг Pfizer/BioNTech компанийн вакцины хоёр дахь тун ялангуяа залуу эрчүүдэд зүрхний булчингийн үрэвсэл буюу миокардит хэмээх өвчлөл үүсгэж байж магадгүй хэмээн үзжээ.

Түүнчлэн Израилийн эрүүл мэндийн яамны мэдээлснээр дээрх эрдэмтдийн баг зүрхний булчингийн үрэвслийн хэд хэдэн тохиолдлыг нарийвчлан судалж үзэхэд өвчтөнүүд ихэвчлэн 16-30 насны, Pfizer вакцины хоёр дахь тун хийлгээд удаагүй эрчүүд байжээ. Тэр дундаа 16-19 настай хөвгүүдэд өвчлөл харьцангуй хүнд байгаа аж. Ийнхүү зүрхний булчингийн үрэвсэл туссан хүмүүсийн 95 хувь нь хөнгөн өвдөж, эмнэлэгт дөрөв хоноод эдгэрцгээсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, үрэвслийн 275 тохиолдол 2020 оны арванхоёрдугаар сараас энэ оны тавдугаар сарын хооронд бүртгэгджээ. Тэдний 150 орчим нь вакцин тариулсны дараа тохиолдсон аж. Тэгэхдээ хоёрдугаар тун тариулсны дараах өвчлөл эхний тунг тариулсны дараах өвчлөлөөс дөрөв дахин олон байжээ. Зүрхний булчингийн үрэвслийн шинж тэмдэг нь цээж өвдөх, амьсгал давчдах, зүрх дэлсэх зэргээр илэрч буй ч зарим эмч нарын үзэж байгаагаар эл шинж тэмдгүүд үрэвсэл бус, цар тахлын вирусээс шалтгаалж байж болох юм.

Хэдийгээр Эрүүл мэндийн яамны мэдээлэлд дээрх тохиолдлууд чухам аль вакцины дараа тохиолдож буйг цохон дурдаагүй ч Израиль улсад Pfizer/BioNTech компанийн бүтээсэн вакциныг хамгийн түгээмэл ашиглаж байгаа билээ.

Иймд Израилийн эрх баригчид 12-15 насны хүүхдүүдээ вакцинжуулах шийдвэрээ эргэн харахаар болсон байна. Израиль улс дэлхийд вакцинжуулалтын хурдаараа тэргүүлж, өдгөө нийт есөн сая хүн амынхаа 55 хувийг хэдийн вакцинжуулж амжжээ. Нэгэнт вакцинжуулалт сайн байгаагаас гадна халдварын тоо бага буй учир Израиль цар тахалтай холбоотой ихэнх хязгаарлалтуудаа цуцалж, амьдралын хэвийн горимдоо эргэн орсон байна.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж