Элон Маскын жиргээ "Baby Shark"-ын хувьцааг өсгөв

Хуучирсан мэдээ: 2021.06.03-нд нийтлэгдсэн

Элон Маскын жиргээ "Baby Shark"-ын хувьцааг өсгөв

Элон Маскын жиргээ "Baby Shark"-ын хувьцааг өсгөв

“Tesla”, “SpaceX” компаниудыг үүсгэн байгуулагч Элон Маск ганц жиргээгээрээ л хөрөнгийн зах зээлийг савлуулдаг гэдгээ дахин баталлаа. Тэрбээр өчигдөр (2021.06.02) дэлхий дахинд алдаршсан “Baby Shark” хүүхдийн дууны талаар жиргэсэн нь уг дууны эзэмшигч Өмнөд Солонгосын компанийн хувьцааны үнийг огцом өсгөжээ.

Элон Маск твиттертээ “Baby Shark” дууны “YouTube” холбоосыг нийтлээд, “Baby Shark” бүгдийг ардаа орхиж байна. Хүн төрөлхтний тооноос ч олон удаа үзжээ” хэмээн жиргэсэн байна. Үүний дараа энэхүү дууг бүтээсэн “Smart Study” компанийн гол хувьцаа эзэмшигч “Samsung Publishing” компанийн хувьцааны ханш 10 хувь өсчээ.

Элон Маскыг жиргэх үеэр “Baby Shark” дуу 8.3 тэрбум үзэлттэй байсан аж. Өнөөдрийн байдлаар, дэлхийн хүн амын тоо найман тэрбум хараахан хүрээгүй байгаа билээ.

Үүнээс өмнө Элон Маскын криптовалютын талаар жиргэсэн жиргээ дэлхийн дижитал валютын зах зээлийг ихэд савлуулсан юм. Тэрбээр өөрийн жиргээнээсээ болж АНУ-ын Үнэт цаасны хорооноос торгууль хүлээж байсан ч удаа бий. Элон Маск 2019 онд “Tesla” компанийг буцааж хувийн компани болгох талаар жиргэсэн нь зах зээлийн үнэ ханшид хүчтэй нөлөөлж, торгуулж байв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж