Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатар дүүрэг, “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн Сэлбэ дэд төвд ажиллалаа. Тэрээр Сэлбэ голын дагуу тавьсан 6,6 км автозам, 60 метр гүүр, үерийн далангаас гадна тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий тохижилт, Сэлбийн хурдны зам, дулааны станц, “Ногоон нуур-1008 айлын орон сууц” төсөл зэргийн явцтай танилцав.
“Сэлбэ” дэд төв нь СБД-ийн 13,14 дүгээр хороо, ЧД-ийн 14,18 дугаар хорооны 156 га газрыг хамардаг. 3,000 орчим өрхийн 11 мянга орчим хүн оршин суудаг. 2040 он гэхэд өрхийн тоо 6,520, хүн ам 23 мянга хүрэх төлөвтэй байна.
Сэлбэ гол дагуу 6,6 км авто зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, төмөр бетон гүүр, автобусны зогсоолыг ашиглалтад оруулаад байна. Мөн Сэлбийн 25.2 км урт хурдны зам нь захын гэр хороолол, зусланг хотын төвтэй холбох юм. Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг цогцоор нь хийснээр хотын түгжрэл 30-40 хувь буурах тооцоо гарсан байна.
Азийн хөгжлийн банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтаар барьж байгаа “Сэлбэ” дэд төвийн 28 МВт хүчин чадалтай дулааны станцын барилгын явц 95 хувьтай байна. Станц 3,000 гаруй айл өрх, 100 гаруй аж ахуйн нэгжийг дулаанаар хангах бөгөөд энэ нь 3,000 гаруй яндан байхгүй болно гэсэн үг юм.
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр СБД-ийн есдүгээр хорооны нутагт “Ногоон нуур- 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд автозам, зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг зэргийг барихаар төлөвлөсөн. Төсөл өнгөрсөн оноос хэрэгжиж эхлэх байсан ч “Ковид-19” цар тахлын улмаас түр хойшлоод байна.
Цаашид Сэлбэ голын дагуух тохижилтын ажилд шаардагдах тодорхой хэмжээний хөрөнгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Бэлх, Сэлхийн үерийн хамгаалалтын далан барих 16 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгахаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэв.
Тэрээр дэд төвүүдэд хөрөнгө оруулж, бүтээн байгуулалт хийх хувийн хэвшилд онцгой дэмжлэг үзүүлнэ. Ойрын хугацаанд хувийн хэвшлийнхэнтэй уулзаж энэ талаар ярилцана гэдгээ хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Зочин 2021-06-03 151.34.131.243
Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2021-06-03 64.119.17.250
Зайсангийн гүүрний дээхэн талд хоёр га хэртэй газарт зүлэг ногоо ургаж хүмүүс алхдаг амардаг байсны яг талыг нь нэг компани хэдэн жилийн өмнө шороо овоолоод хаячихсан..Үлдсэн нэг га газарт нь энэ өвөл адуу билчээгээд ногоо өөдтэй ургахаа байж.Нийслэлийн ЗДТГ нэг компаниар далан тохижуулах гэсэн биш нөгөө компани нь машин зам хаасан байсныг нь сэтлээд, ажлаа эхэлсэн юмгүй, одоо нөгөө замаар нь талбай руу машинууд олноороо орж хөрсийг нь сүйтгэж байна. Манайханы ажил нэг иймэрхүү байх юм даа
Зочин 2021-06-03 66.181.161.102
Наад төсөл гээд байгаа юм чинь эхлээд 5 жил болж байна. Яасан дуусдаггүй юм бэ