Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас түүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, прокурорт шилжүүлжээ. Улсын начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсан Н.Түвшинбаяр өнгөрөгч тавдугаар сарын 20-ны өдөр суллагдаж, гадуур байцаалт өгч байсан билээ.
Сүүлд гарсан мэдээллээр суллагдсан Н.Түвшинбаяр Монголын үндэсний олимпийн хороогоор орж, ажилдаа эргэн орсноо мэдэгдэж, түүний нарийн бичгийн дарга олимпийн хорооны тамгыг авч зугтсан хэрэг гарсан. Гэвч МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хуралдаж, Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн юм.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хилийн хориг тавиулсан Н.Түвшинбаяр Булган аймаг руу явсан гэх мэдээлэл байна.
Холбоотой мэдээ