Ши Жиньпин гадаад ертөнцөд “хайр татам” харагдахыг хичээж байна

Хуучирсан мэдээ: 2021.06.03-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин гадаад ертөнцөд “хайр татам” харагдахыг хичээж байна

Ши Жиньпин гадаад ертөнцөд “хайр татам” харагдахыг хичээж байна

БНХАУ-ын эрх баригч Коммунист намын дарга Ши Жиньпин "Бээжин олон улсад харагдах байдлаа хичээж, цаашлаад найз нөхдийнхөө хүрээг тэлэх хэрэгтэй" хэмээн ярьжээ.

Хятадын төрийн мэдээллийн "Синьхуа" агентлагийн мэдээлснээр Ши Жиньпин Коммунист намын удирдлагуудад “Хятадыг олон улсад найдвартай түнш, хайр татам орон, хүндлүүштэй хүмүүс хэмээн харагдуулах нь нэн чухал” хэмээн ярьсан байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар Ши Жиньпиний эл хандлага Хятадын гадаад бодлогод нөлөөлж, уламжлалт үзэл баримтлалтайгаа зөрчилдөж магадгүй болжээ. Ялангуяа Хятадын олон улстай харилцах харилцаа эрс муудаж буй энэ үед Ши Жиньпин ийн ярьсан нь шинжээчдийн сонирхлыг ихээр татаж байгаа аж.

Сүүлийн үед Хятадыг Шинжаан дахь Исламын шашинт уйгур үндэстний цөөнхийг дарангуйлж, хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа, Хонгконгийн ардчилсан үзэлтнүүдийг хүчээр дарсан зэрэг олон асуудлаас болж олон улс асар ихээр шүүмжилж, зарим нь хориг арга хэмжээ авсан билээ.

Түүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тагнуулын албанд цар тахал үүсгэгч вирус анх Ухань хотын вирус судлалын хүрээлэнгээс алдагдсан таамаглалыг дахин нарийн судлах үүрэг өгсөн нь хоёр улсын харилцаа улам муудахад нөлөөлж байна.

Харин Ши Жиньпиний хувьд болж буй үйл явдлыг Хятадын талд ашигтайгаар олон улсад ойлгуулахыг эрмэлзэж байгаа бололтой. Тэрбээр “Одоогийн нөхцөл байдалд найз нөхдийн хүрээгээ тэлж, холбоо тогтоон, олонх болох зайлшгүй шаардлагатай. Цаашид ч найз нөхдөө улам олшруулсаар олон улсын санал бодлыг чиглүүлэх нь чухал юм. Үүний тулд Хятад орон нээлттэй, өөртөө итгэлтэй, бардам, төлөв даруу байх хэрэгтэй. Түүнчлэн намын ухуулагч нар Бээжин зөвхөн ард түмнийхээ сайн сайхан, найдвартай ирээдүйн төлөө байдгийг бүх хүнд ойлгуулах ёстой” хэмээн ярьжээ.

Сүүлийн үед Бээжин америк цэргүүдийн эсрэг эрэлхэгээр тулалддаг хятад тусгай хүчний цэргийн тухай киноноос сэдэвлэсэн “Чонон дайчин” хэмээх гадаад бодлого хэрэгжүүлж байгаа билээ. Эл бодлого хэрэгжиж эхэлснээс хойш Хятадын дипломатчид өөрсдийнх нь эсрэг байр суурьтай бүхний эсрэг тууштай тэмцэж, ямар ч аргаар хамаагүй Хятадын нэрийг өмгөөлдөг болсон билээ.

Харин Ши Жиньпиний шинэ үзэл баримтлал хэрэгжиж эхэлбэл дээрх байдал 180 хэм эргэх бололтой.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж