…. Манай “Цасода Пластик” компани 2007 онд байгуулагдсан. Уул уурхайн хүнд даацын уут, төрөл бүрийн шуудай, үйлдвэрлэдэг. Засгийн газраас хэрэгжүүлж буй Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлд хамрагдсан нь бидэнд маш их үр өгөөжөө өгч байна. Хүү багатай, хугацаа өндөр энэхүү зээлийг түүхий эд материал, эргэлтийн хөрөнгөө татаж авах, зогсолтгүй үйл ажиллагаандаа зарцуулна. (“Цасода Пластик” ХХК-ийн захирал Ц.Бадарч)
…Би хувиараа бизнес эрхлэгч. Үндэсний бөхийн өмсгөл, монгол гутал, зодог шуудаг үйлдвэрлэдэг, 1993 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Ковид гарснаас хойш үйл ажиллагаа хэвийн явуулж байсан ч цалин тавих, түүхий эд авах асуудал доголдож эхэлсэн. Ажлын байрыг дэмжих 3 хувийн зээл авсан нь бидний ажилд их тус дэм болсон. Материал түүхий эд авах, түрээсээ төлөх, ажилчдын цалин тавих, цаашдын хэвийн үйл ажиллагаагаа явуулахад ихээхэн дөхөмтэй болсон. (Хувиараа бизнес эрхлэгч Р.Сампилдондов)
….Манай компани барилгын материал буюу барилгын дээвэр, эко хавтан, явган хүний замын хавтан, бетонон хашаа, гадна тохижилтын материал үйлдвэрлэдэг. Цар тахлын улмаас өнгөрсөн намраас хойш зогсолтонд орсон. Эргэлтийн хөрөнгө, материал татаж авахад санхүүгийн хувьд хүндрэлтэй болж эхэлсэн. Энэ зээлийг авснаар нэг ч ажилчин халаагүй, эсрэгээрээ нэмж хүн авсан байгаа. Гол нь хүн бүр ажилтай, орлоготой байх нь чухал. Тиймээс Засгийн газраас явуулж байгаа, 3 хувийн хүүтэй, жижиг дунд үйлдвэрлэл, ажлын байрыг дэмжих бодлого цаг үеэ олсон зөв шийдвэр гэж ойлгож байгаа. (“Монгол дээвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Энх-Амгалан)
…Би гоо сайхны чиглэлээр бизнес эрхэлдэг. Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлын байрыг дэмжих, бизнес эрхлэгчдээ дэмжсэн энэ зээлд хамрагдсандаа баяртай байна. Эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлээд, цаашдаа бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, ажлын байраа хадгалахад маш их дэмжлэг болсон. Гол нь зээлийн материалаа сайн бүрдүүлчихсэн байхад иргэд энэ зээлийг авах бүрэн боломжтой юм билээ. (Хувиараа бизнес эрхлэгч Ц.Агиймаа)
Ажлын байрыг дэмжих зээлд хамрагдсан харилцагч нар ийнхүү ярьж байна. Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан Ажлын байрыг дэмжих жилийн 3 хувийн хүүтэй зээлийг олгоход ХААН Банк дэмжин хамтран ажиллаж буй билээ.
Энэ хүрээнд өнгөрсөн 2-р сараас хойш тус зээлийг иргэд, ААН-үүдэд олгож буй бөгөөд 2021 оны 5-р сарын 31-ний өдрийн байдлаар 6496 харилцагчид 541.0 тэрбум төгрөгийн зээл олгосон бол 1358 харилцагчийн 93.5 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлээд байна. Ингэснээр нийт 20,136 ажлын байрыг хадгалж үлдээд байна. Үйл ажиллагааны салбар чиглэлээр нь ангилж үзвэл инфографикт харуулсанчлан нийт зээлийн 55 орчим хувийг бөөний болон жижиглэн худалдаа, авто засварын чиглэлд олгосон бол үлдсэн хувийг хүн хөлсөлж ажиллуулдаг өрхийн аж ахуй, барилга, боловсруулах үйлдвэр болон үйлчилгээний салбарын иргэн, ААН-үүдэд тус тус олгожээ.
Ажлын байрыг дэмжих зээлийн дээд хэмжээ ААН-ийн хувьд 500 хүртэлх сая төгрөг байх бол хувиараа болон бичил бизнес эрхлэгч иргэд 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгох боломжтой. Мөн барьцаа хөрөнгө дутагдалтай аж ахуйн нэгжид Зээлийн батлан даалтын сангаас дэмжлэг үзүүлж, зээлийн дүнгийн 30-60 хувь буюу 300 хүртэл сая төгрөгийг батлан дааж байна.
Ажлын байрыг дэмжих зээлд хамрагдах хүсэлтэй жижиг дунд бизнес эрхлэгч ААН болон хувиараа бизнес эрхлэгч иргэн та ХААН Банкны өөрт ойр байрлах салбар нэгжид хандан холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн хүсэлтээ гаргах боломжтой. Зээлд тыавигдах шалгуур нөхцөлийн талаар ЭНД дарж мэдээлэл авна уу.
Холбоотой мэдээ