Ногоон нуурт 1008 айлын орон сууц барина | News.MN

Ногоон нуурт 1008 айлын орон сууц барина

Ногоон нуурт 1008 айлын орон сууц барина

Ногоон нуурт 1008 айлын орон сууц барина

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөлтэй танилцсан юм. Тус төсөл БНХАУ-ын Засгийн газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн  есдүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжинэ. Монголын талаас газар чөлөөлөх, зураг төсөл бэлэн болгох, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээсэн. Харин Хятадын тал санхүүжилтийг бүрэн шийдэж, гүйцэтгэгч болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниа хариуцаж ажиллуулах юм. Бэлтгэл ажлаа бүрэн хангажээ.

Төсөл хэрэгжүүлэх байршилд 2012-2013 онд газар чөлөөлөлт хийсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 3.8 га газар эзэмших эрхийг  Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт шилжүүлсэн байна. Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар 1.9 га газар буюу 36 нэгж талбарыг чөлөөлөх шаардлага бий. Эдгээр байршилд авто зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил хийх юм. “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл 30-н сарын хугацаанд хэрэгжих бөгөөд 21 давхар, зоорьтой, найман блок барилга баригдана. Давхартаа зургаан айл, нэг блок 126 айлтай байх юм. 50, 55 ам метр гэсэн хоёр өрөө байрны сонголттой байх аж. 4.2 га-д орон сууцны барилга барих нь нийт талбайн 10 хувь бөгөөд үлдсэнд нь ногоон байгууламж, зам, талбай, хүүхдийн тоглоомын талбай барина гэдгийг албаныхан онцолж байлаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн төр, захиргаан байгууллага, хувийн байгууллагуудаа дэд төвүүдээ түшиглэн гаргахад анхаарна. Энэ нь төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдолтой. Мөн гэр хорооллыг орон сууцжуулах ажил хийгдэнэ. Зургаан дэд төв дээр суурилж, их бүтээн байгуулалтын ажил хийнэ. Нийслэл нэг төвт хотоос олон төвт хот болж, хэт их төвлөрлийг бууруулна. Түгжрэл нийгмийн хамгийн том бухимдлал болж байна. Орон сууцны бодлогыг хотын төвдөө биш, Сэлбэ, Баянхошуу дэд төвөө түшиглэж, эхний ээлжид ажлуудаа эхлүүлнэ. Түгжрэл, нийтийн тээврийн шинэчлэл, хурдны замын асуудал нь хөрөнгө оруулалт шаардсан ажил. 420 тэрбум төгрөгөөр зөвхөн зам тавина гэж ойлгож болохгүй. Зөвхөн энэ мөнгөнд найдалгүй, үүнээс их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж байж, 30 жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлыг шийднэ. Засгийн газрын шийдвэр гаднын хөрөнгө оруулалтыг урин дуудсан. 1.5 сая иргэн гэдэг бол өөрөө худалдан авах том зах зээл. Энэ төвлөрөл дээр суурилсан эдийн засгийн, бизнесийн, хот байгуулалт, төлөвлөлтийн зөв зохицуулалтыг Улаанбаатар хотын захиргаа Засгийн газартайгаа хамтарч, УИХ бодлогыг нь гаргаж, уялдаа холбоотой, цогцоор нь шийдэж ажиллана” хэмээн ярилаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-03 202.9.40.28

Энэ хавьд суурин хятадууд олон байсан учир БНХАУ-ын засгийн газар тэднийгээ байртай болгох гэж энэ бүс нутгийг сонгосон юм. Тэрнээс манай засгийн газар ногоон нуур орчмыг сонгоогүй юм.

Avatar

Зочин 2021-06-03 202.9.40.28

Яриад л байх юм. Хурдан барилгаа эхлүүлээд иргэдээ орон сууцтай болгооч ээ

Avatar

Зочин 2021-06-03 122.201.21.69

Газар олдоогүй юм шиг ногоон нуурын намганд хэрэгүйдээ. Хойшоо сэлбийн эргийн намганд 1 давхар зөндөө сайхан байшин хана нь хагарч цуураад шал нь босоод гозойчихсон байж байна. Ой, гол усны ойролцоо дэмий, өөрсдөө модоо тарьж, нуур цөөрөм байгуулж амьдармаар байна.

Avatar

Бид Монголчууд 2021-06-03 59.153.84.139

20 онд л ярьж байсан. Одоо цоо шинэ юм болгож ярьж жүжиг тавах хэрэгггүй. Ногоон нуур чинь нэл намаг шүү. Монголчууд одоохондоо ус намаг дотор байшин барьж чадахгүй байна.

Avatar

Зочин 2021-06-03 103.10.23.135

10 жилийн өмнө ярьж байсан юмаа дахиад л ярих юм ард иргдийг мартсан тэнэгүүд гэж боддог байх

Avatar

Иргэн 2021-06-03 202.179.24.67

санхүүжүүлэгч Хятдын гүйцэтгэгч , зөвлөх үйлчилгээг сонгоно гэжээ Буцалтгүй тусламж юм бол Монгол тал бүх зүйлээ өөрсдөө хариуцаад хийж болдоггүй юм уу

Шаардлага хангахгүй дээ

Avatar

Зочин 2021-06-03 202.21.108.221

Нэг айлд 1,6 машины зогсоолтой байх олон улсын стандартын дагуу энэ 1008 айлын орон сууц гаднаа 1612 зогсоолтой байх естой шүү. Үгүй бол бусад хороолол шиг зогсоолын хомсдол болно.

Avatar

Зочин 2021-06-03 202.21.108.221

Бөөн түжрэл болох нь дээ

Avatar

Зочин 2021-06-03 66.181.177.44

Зураг төсөл маш муу. Тэгээд ч энэ намагтай газар ногоон бүс болговол сайн сан. Энэнээс хойш айлууд ногоон бүсгүй байгаа.

Avatar

Ингэж шавааралдуулахаа болиочээ 2021-06-03 64.119.16.182

Ингэж шавааралдуулахаа болиочээ

Avatar

Зочин 2021-06-03 202.131.225.197

iim namagtai horsonii ustai monh tsevdegtei gazar 21 davhar gedeg arai dendvv ch dee. mongold odoo oron suutsanii het ondor barilga barij bui ni teneglel shuu.gazar hodoliin ondor bvsd iim baij bolohgui ee.baruund gesen ingej neg zagvariin het ondor oron suuts barihgui baidag da.. mongol shig oron gal tvimer , gazar hodolt geh metiin gaishigt osol bolvol hetsvv ch dee…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж