Олимпод ажиллах байсан 10 мянган сайн дурынхан ажлаа орхижээ

Хуучирсан мэдээ: 2021.06.03-нд нийтлэгдсэн

Токио 2020

Олимпод ажиллах байсан 10 мянган сайн дурынхан ажлаа орхижээ

Олимпод ажиллах байсан 10 мянган сайн дурынхан ажлаа орхижээ

Токио-2020 олимп, паралимпийн наадмын үеэр нийтдээ 80 мянган сайн дурын ажилтан ажиллахаар төлөвлөгдсөн ч ойролцоогоор 10 мянга гаруй сайн дурынхан ажлаа хаясныг наадмын зохион байгуулагчид мэдэгдлээ.

Олимпийн наадмын зохион байгуулах хорооны дарга Тоширо Мүто өчигдөр (2021.06.02) хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Сайн дурынхан ажлаа хаях нэг шалтгаан нь Covid-19 цар тахал гэдэгт эргэлзэх зүйл алга” гэжээ. Мөн түүний хэлснээр 10 мянган сайн дурынхан ажлаа орхисон ч энэ нь олимпийг хуваарийн дагуу зохион байгуулахад сөрөг нөлөө үзүүлэхгүй аж.

Учир нь хилийн чинадаас ирэх 15 мянга гаруй баг тамирчид олимпийн хотхоноос гаралгүй тусгаарлагдах тул тэднийг дагалдан явах сайн дурын ажилтнууд шаардлагагүй юм байна. Мөн баг тамирчдыг дагалдаж хилийн чинадаас ирэх албаны хүмүүсийн тоог үлэмж хэмжээгээр бууруулсан учир одоо байгаа хүний нөөц нь асуудалгүй олимп зохион байгуулах ажээ.

Токио-2020 олимпийн наадамд Японы 190 мянга гаруй техник, инженерийн ажилчид, туслах албаныхан, олимпийн хорооны мэргэжитнүүд, сайн дурынхан, хамгаалалтын албаныхан, түнш байгууллагуудын төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэн ажиллах бол паралимпид 110 мянга гаруй хүн ажиллах ажээ.

Олимп зохион байгуулах комиссоос мэдээлж буйгаар, 1000 гаруй сайн дурын ажилтан өнгөрөгч хоёрдугаар сард Токио хот дахь халдварын нөхцөл байдлын улмаас ажлаа хаясан бол түүнээс олон ажилчин Ёширо Мориг эсэргүүцэж, ажлаа хаясан гэв.

Токио-2020 олимпийн наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч асан Ёширо Мори эмэгтэйчүүдийг доромжилсон, хүйсээр ялгаварлан гадуурхсан утгатай үг хэлснээсээ болж ажлаа хүлээлгэн өгсөн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж