АНУ Болгарын тосны үйлдвэрт санамсаргүй десант буулгасандаа хүлцэл өчив | News.MN

АНУ Болгарын тосны үйлдвэрт санамсаргүй десант буулгасандаа хүлцэл өчив

АНУ Болгарын тосны үйлдвэрт санамсаргүй десант буулгасандаа хүлцэл өчив

АНУ Болгарын тосны үйлдвэрт санамсаргүй десант буулгасандаа хүлцэл өчив

Америк цэргүүд өнгөрсөн сард бэлтгэл хийж байхдаа санамсаргүйгээр Болгарын хувийн оливын тосны үйлдвэрт десант буулгасанд АНУ-ын арми энэ долоо хоногт уучлал хүсчээ.

АНУ-ын арми өнгөрсөн сард шуурхай хариу арга хэмжээ авах 21 дэх удаагийн сургуулилалтын хүрээнд десантын 173 дугаар бригадад Чешнегирово орчмыг бүсэлж, аюулгүй болгох даалгавар өгсөн байна. Даалгаврын дагуу цэргүүд буусан газрынхаа бүх нуувч, барилгыг самнаж, аюулгүй болгосон аж.

Даалгавар биелүүлж байхдаа цэргүүд цэвэрлэх ёстой бүсийнхээ нэгэн барилгад нэвтэрч, нэгжлэг хийн, хүмүүсийг аюулгүй болгосон нь Болгарын иргэдийн хувийн эзэмшлийн оливын тосны үйлдвэр байж таарчээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, үйлдвэрт санамсаргүйгээр дайрч орон, аюулгүй болгох явцад цэргүүд нэг ч удаа гал нээгээгүй нь сайн хэрэг болжээ. Энэ талаар арми албан ёсоор мэдэгдэхдээ “АНУ-ын арми цэргүүд, холбоотнууд, ард иргэдийг хамгаалахын тулд сургуулилалтыг ч гэсэн маш чухалчлан, үнэн сэтгэлээсээ хийдэг. Үйлдвэрийн эзэд болон ажилчдаас чин сэтгэлээсээ өршөөл эрье” хэмээжээ.

Түүнчлэн арми цаашид ижил алдаа гаргахгүйн тулд дээрх үйл явдлын шалтгаан, байдлыг нарийн судалж эхэлсэн аж. Ажиллагааны үеэр нэг ч хүн гэмтэж бэртээгүйг баталж, цэргүүдэд элдэв шийтгэл оноогоогүй байна.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-03 45.84.123.76

Оливийн тосны үйлдвэр биш, оливийн тос боловсруулдаг төхөөрөмжийн үйлдвэр. Хэлээ сайжруул л даа.

Avatar

Зочин 2021-06-03 64.119.19.230

Оо бүүр иймдээ тулсан уу??!! Ккк. бүрэн колончилчихсон юм бн л доо!!!

Avatar

Зочин 2021-06-03 150.129.142.80

Анусууд намарыг андуурдагтай адил юм болж ха ха

Avatar

zochin 2021-06-03 202.179.15.71

enhiin tsagt budilj bgaa uym chin,baildaani ued balrah uym bna

Avatar

Зочин 2021-06-03 192.82.67.190

Оливын тосны машин үйлдвэрлэдэг үйлдвэрт нэвтэрчээ. Дээр нь андуурсым бол юуг цаашлуулаад нэгждийм бол? Болгарын агаарын хилд яахаараа америкууд дураараа сүлжиж байдаг байхав? Нэг л том учир бна аа..

Avatar

Зочин 2021-06-03 192.82.71.155

Яасан ч будилуу цэргүүд вэ дээ?😂😂😂

Avatar

dampuu armitai ch dee. 2021-06-03 202.55.191.130

amerikiin armi dampuu ch dee.afganstand ailiin hurim bas emenleg bombogdoj olon zuun hvn alj baisan daa…

Avatar

Зочин 2021-06-03 64.119.19.55

Бас Сирид балайрч өгсөн дөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж