АНУ Болгарын тосны үйлдвэрт санамсаргүй десант буулгасандаа хүлцэл өчив

Хуучирсан мэдээ: 2021.06.03-нд нийтлэгдсэн

АНУ Болгарын тосны үйлдвэрт санамсаргүй десант буулгасандаа хүлцэл өчив

АНУ Болгарын тосны үйлдвэрт санамсаргүй десант буулгасандаа хүлцэл өчив

Америк цэргүүд өнгөрсөн сард бэлтгэл хийж байхдаа санамсаргүйгээр Болгарын хувийн оливын тосны үйлдвэрт десант буулгасанд АНУ-ын арми энэ долоо хоногт уучлал хүсчээ.

АНУ-ын арми өнгөрсөн сард шуурхай хариу арга хэмжээ авах 21 дэх удаагийн сургуулилалтын хүрээнд десантын 173 дугаар бригадад Чешнегирово орчмыг бүсэлж, аюулгүй болгох даалгавар өгсөн байна. Даалгаврын дагуу цэргүүд буусан газрынхаа бүх нуувч, барилгыг самнаж, аюулгүй болгосон аж.

Даалгавар биелүүлж байхдаа цэргүүд цэвэрлэх ёстой бүсийнхээ нэгэн барилгад нэвтэрч, нэгжлэг хийн, хүмүүсийг аюулгүй болгосон нь Болгарын иргэдийн хувийн эзэмшлийн оливын тосны үйлдвэр байж таарчээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, үйлдвэрт санамсаргүйгээр дайрч орон, аюулгүй болгох явцад цэргүүд нэг ч удаа гал нээгээгүй нь сайн хэрэг болжээ. Энэ талаар арми албан ёсоор мэдэгдэхдээ “АНУ-ын арми цэргүүд, холбоотнууд, ард иргэдийг хамгаалахын тулд сургуулилалтыг ч гэсэн маш чухалчлан, үнэн сэтгэлээсээ хийдэг. Үйлдвэрийн эзэд болон ажилчдаас чин сэтгэлээсээ өршөөл эрье” хэмээжээ.

Түүнчлэн арми цаашид ижил алдаа гаргахгүйн тулд дээрх үйл явдлын шалтгаан, байдлыг нарийн судалж эхэлсэн аж. Ажиллагааны үеэр нэг ч хүн гэмтэж бэртээгүйг баталж, цэргүүдэд элдэв шийтгэл оноогоогүй байна.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж