Агаарын дүүжин тээврээр зорчуулна гэж молигодов

Хуучирсан мэдээ: 2021.06.03-нд нийтлэгдсэн

Агаарын дүүжин тээврээр зорчуулна гэж молигодов

Агаарын дүүжин тээврээр зорчуулна гэж молигодов

Шадар сайд С.Амарсайхан Нийслэлийн засаг даргаар ажиллаж байхдаа 2021 оны зургадугаар сарын 1-нээс иргэдээ агаарын дүүжин тээврээр зорчуулна гэж амалсан. Харамсалтай нь, өнөөдөр агаарын дүүжин тээвэр явах нь битгий хэл бараа сураг нь ч алга. Тэрбээр сонголт байхгүй учраас жилд 270 сая зорчигч тээвэрлэдэг байсан нийтийн тээвэр 180 сая зорчигч тээвэрлэдэг болтлоо буурсныг онцлоод, одоогийн нийтийн тээвэр шаардлага хангахгүй байгааг харуулж байна гэж шүүмжилсэн юм.

Мөн тэрбээр “Агаарын дүүжин тээвэр Улаанбаатарт бүрэн хэрэгжих боломжтой. Бид тооцоо судалгаагаа хийсэн. Улаанбаатар хотын оршин суугчдын замын дэд бүтцийн нөхцөл байдлыг зөвхөн такси, автобусаар биш бүрэн цогцоор нь шийдвэрлэж, олон төрөлт нийтийн тээврийн үйлчилгээ бий болгож байна.

Агаарын дүүжин тээврийн ажлыг бид ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байна. Дөрөвдүгээр сард эхэлсэн тохиолдолд 2021 оны зургадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3, 4 дүгээр хороолол чиглэл ашиглалтад орно” хэмээн мэдээлсэн билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж