Сар бүрийн 20-нд хийдэг хүүхдийн мөнгөний олголтыг урагшлуулж, өнөөдөр (2021.06.03)-өөс оруулж эхэллээ. Харин нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, бусад хөнгөлөлтүүдийг энэ сарын 15-наас олгож эхлэх юм.
Цар тахлын нөлөөгөөр эдийн засагт үүссэн доголдлыг арилгах, өрхүүдийн орлогыг өсгөх зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмсэн. Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сарын 6-нд танилцуулсан энэ шийдвэр долдугаар сарын 1-нийг хүртэл хүчинтэй.
Засгийн газраас өнгөрсөн оны гуравдугаар сард хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгох шийдвэр гаргаж, ирэх зургадугаар сарыг дуустал хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгохоор төсөвт санхүүжилтийг нь тусгасан. Нийтдээ 864 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан бөгөөд 1.2 сая хүүхэд энэхүү мөнгөн тэтгэлгийг авч байгаа юм.
Анх 20 мянган төгрөгөөр эхэлж байсан хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн нь цар тахлаас үүдэлтэй хямралыг зөөллөхөд нөлөө үзүүлнэ гэж үзсэн билээ.
Зочин 2021-06-03 66.181.161.32
Хүүхдийн мөнгийг 100000 аар үлдээ
Туяа 2021-06-03 202.55.188.91
Энэ мөнгө олон хүүхэдтэй айл өрхүүдэд нэн шаардлагтай байгаа.хоол хүнс өмсөх зүүхээс эмлүүлээд олон зүйлд зарцуулаж байгаа.энэ мөнгөө цаашид энэ хэвээр үлдээвэл олон хүүхэд өлсөхгүй мөн бусад хүүхэдийн адил чанартай хоол хүнс мөн оюун ухаанд нь олон олон амжилт өгөх байх гэж бодож байна.Иймд засгын газар болон УИХ энэ талаар дахин авч хэлэлцвэл зүгээр байна.
89607972 2021-06-03 66.181.161.64
odo orj ehelj bgaa yu
Зочин 2021-06-03 66.181.161.65
Өгөөгүй
Бхд өглөө гэх юмаа
Зочин 2021-06-03 64.119.22.34
Uguugui bhad ugluu ged bicheed bdag ni yu ve
Зочин 2021-06-03 64.119.22.34
Urgeljluuleed 100.000 -aa uguh heregtei sh d