Дэлхийн ДНБ-ий бодит өсөлт 5.8 хувьд хүрнэ

Хуучирсан мэдээ: 2021.06.03-нд нийтлэгдсэн

Дэлхийн ДНБ-ий бодит өсөлт 5.8 хувьд хүрнэ

Дэлхийн ДНБ-ий бодит өсөлт 5.8 хувьд хүрнэ

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас танилцуулсан тайландаа Covid-19 цар тахлын дэгдэлтийн улмаас дэлхийн эдийн засгийн сэргэлт жигд бус байна хэмээн онцлон тэмдэглэв. Тус тайланд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий бодит өсөлт энэ онд 5,8 хувь, ирэх 2022 онд 4,4 хувьд хүрнэ гэсэн урьдчилсан таамаглал дэвшүүлсэн байна.

Үүний зэрэгцээ дэлхийн ихэнх улс орнуудын ДНБ-ий өсөлт 2022 оны эцэс гэхэд цар тахлын хямралын өмнөх үеийнхэд хүрэхээр байгааг онцолжээ. Мөн улс төрийн шуурхай шийдвэрүүд эрүүл мэндийн системийг сайжруулж, эдийн засгийн өсөлтийг сэргээхэд түлхэц өгснийг тэмдэглэсэн байна.

Цар  тахал эхэлснээс хойш 16 сарын дараа олон улс халдварын шинэ дэгдэлтийн эсрэг илүү сайн хариу арга хэмжээ авч чаддаг болсныг үнэлжээ. Өндөр хөгжилтэй болон зарим хөгжиж буй орнуудад аж ахуйн нэгж компаниудаа дэмжиж, ажлын байрыг хадгалах чиглэлээр шийдвэртэй арга хэмжээ авч чадсаны дүнд эдийн засаг нь богино хугацаанд сэргэх найдвар төрүүлж буйг тэмдэглэв.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын мэргэжилтнүүд орлого багатай улс орнуудад вакцины хүрэлцээ хангамж муу байгаагаас халдварын шинэ давлагаа үүсч, улмаар эдийн засгийн сэргэлтийг хойш татаж буйг анхааруулжээ. Мөн дэлхийн хүн амын дийлэнх хувийг дархлаажуулахгүй бол вирусийн шинэ хувилбаруудын халдвар тархаж, эдийн засгийг тогтворгүйжүүлэх эрсдэл өндөр байгааг сануулав.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж