Ж.Гүррагчаад Александр Невскийн одон гардууллаа

Хуучирсан мэдээ: 2021.06.03-нд нийтлэгдсэн

Ж.Гүррагчаад Александр Невскийн одон гардууллаа

Ж.Гүррагчаад Александр Невскийн одон гардууллаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 15-ны өдөр Монголын сансрын нисэгч, "Монгол, Оросын найрамдлын нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Гүррагчааг ОХУ, Монголын бүх талын стратегийн түншлэлийг хөгжүүлэх, ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, гавьяаг нь үнэлэн, Александр Невскийн одонгоор шагнасан билээ.

Владимир Путины зарлигт "ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг Александр Невскийн одонгоор шагнасугай" гэжээ. Тус одонг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Москва хотноо гардуулан өгөв.

Шагнал гардуулах ёслолын үеэр Сергей Лавров "Ерөнхийлөгч В.Путины даалгавраар Монголын ард түмний агуу хүү, Оросын ард түмний анд нөхөр Ж.Гүррагчаад Александр Невскийн одон гардуулан өгч байгаадаа их баяртай байна” хэмээн  хэллээ.

Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь сансарт ниссэн Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн бөгөөд ОХУ-ын төрийн шагнал Александр Невскийн одонгоор шагнагдсан анхны Монгол иргэн болов.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж