Н.Батсуурь аваргыг барилдуулах тохироо хийсэн үү?

Хуучирсан мэдээ: 2021.06.03-нд нийтлэгдсэн

Н.Батсуурь аваргыг барилдуулах тохироо хийсэн үү?

Н.Батсуурь аваргыг барилдуулах тохироо хийсэн үү?

Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадам хаяанд тулжээ.  Түүхт ойн наадамд 1024 бөх барилдуулахаар болсон. Тиймээс МҮБХ-нд баяр наадам эхлэхээс өмнө шийдэх, цэгцлэх асуудал олон байна. Эхний ээлжид "Их эе"-ийг хуралдуулж,  холбооны тэргүүнээ сонгосон.

МҮБХ-ны дүрмийн 11.26.ё заалтад заасны дагуу МҮБХ-ны тэргүүлэгчдийг нөхөн бүрдүүлэх шаардлагатай байгаа тул дараах тэргүүлэгчдийг чөлөөлж, дүрмийн 11.28-д заасны дагуу тэргүүлэгчдийн үүрэг гүйцэтгэгчдийг Цэцдийн зөвлөлийн хурлаар баталгаажуулах хүртэл ажиллуулахаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав доорх саналыг оруулжээ. Үүнд:

  1. Чөлөөлөх санал оруулж байгаа тэргүүлэгчдийн нэрс:
  • Дархан аварга Б.Бат-Эрдэнэ (Сонгуульт ажилтай тул)
  • Улсын гарьд Ш.Жаргалсайхан (Тэргүүлэгчдийн нийт хуралд оролцсон ирц 24% тул)
  • Улсын заан Ц.Мягмарсүрэн (Тэргүүлэгчдийн нийт хуралд оролцсон ирц 18% тул)
  • Бөх судлаач Б.Цогтбаатар (Гадаадад эмчилгээнд явсан)
  • Бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр (Өөрийн хүсэлтээр)
  1. Нөхөн бүрдүүлэхээр санал оруулж байгаа тэргүүлэгчдийн нэрс:
  • Улсын аварга Ч.Санжаадамба (Архангай аймаг)
  • Улсын гарьд Б.Гантогтох (Увс аймаг)
  • Улсын начин Д.Жанчивдорж (Увс аймаг)
  • Бөх судлаач, Гавьяат дасгалжуулагч Л.Ням (Сүхбаатар аймаг)
  • Бөхийн зүтгэлтэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу (Увс аймаг)

Одоогийн тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд дараах хүмүүс багтаж байна.

  • Дархан аварга Б.Бат-Эрдэнэ (Хэнтий аймаг)
  • Улсын арслан Д.Ганхуяг (Өвөрхангай аймаг)
  • Улсын арслан Д.Азжаргал (Говьсүмбэр аймаг)
  • Улсын гарьд И.Доржсамбуу (Булган аймаг)
  • Улсын гарьд Д.Рагчаа (Архангай аймаг)
  • Улсын гарьд Ш.Жаргалсайхан (Завхан аймаг)
  • Улсын заан Ц.Мягмарсүрэн (Ховд аймаг)
  • Улсын харцага Л.Бадарч (Төв аймаг)
  • Улсын харцага Г.Элбэг (Хөвсгөл аймаг)
  • Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй (Сэлэнгэ аймаг)
  • зүтгэлтэн Б.Түмэнбаяр
  • тайлбарлагч Б.Цогтбаатар
  • тайлбарлагч Ц.Батнасан
  • гарын даа Ё.Амарбаясгалан

Нутаг ус, аймаг галаараа хамгийн их хуваагддаг, талцдаг спорт бол үндэсний бөх. Гэтэл Тэргүүлэгчдийн зөвлөлд өмнө нь аймаг бүрээс нэг төлөөлөл багтдаг байсан бол энэ удаа Увсын бөхчүүд давамгайлах болсон байна.

Ц.Магалжав шинэ тэргүүнээр сонгогдохдоо допингийн эсрэг эрчимтэй тэмцэнэ гэдгээ мэдэгдэн, 11 сараар барилдах эрхээ хасуулсан Н.Батсуурь аварга, Р.Пүрэвдагва арслан, Б.Бат-Орших харцага нарын шийтгэлийг  хоёр жил болгох ёстой гэсэн байр сууриа баяр наадмын комисст албан бичгээр хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, эдгээр гурван бөхийг ирэх 100 жилийн ойн баяр наадмаар барилдуулахгүй байх арга хэмжээ авахыг хүссэн.

 Гэсэн атлаа үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд Увс аймгийн харъяат гурван хүнийг Ц.Магалжав өөрөө санал болгосон нь бөхчүүдэд багагүй хардлага төрүүлж байна. Учир нь бөх сонирхогчид шинэхэн тэргүүнээ "Н.Батсуурь аваргыг барилдуулах далдуур тохироо хийсэн" гэж хардаж байна.

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид ньл хэнийг барилдуулах, хэний барилдах эрхийг хасах зэргийг шийддэг том зөвлөл. Одоогоос хоёр жилийн өмнө тэргүүлэгчдийн зөвлөлөөс допинг хэрэглэсэн нь тогтоогдоод эрхээ хасуулсан Ө.Бат-Орших гарьд, Б.Пүрэвсайхан заан, Э.Даш начин тэргүүтэй бөхчүүдийг барилдахыг зөвшөөрч байв. Үүний эсрэг Ч.Санжаадамба аварга тэргүүтэй бөхчүүд тэмцэл өрнүүлж байсан удаатай.

Энэ удаад шинээр бүрэлдэх тэргүүлэгчид допингийн хэрэгт холбогдсон бөхчүүдийг түүхт ойн наамдаар барилдуулах болов уу? Увсынхан олонх болсон тэргүүлэгчдийн хурлаар Увсын бөхийг наадмаар барилдуулах шийдвэр гарах уу? зэрэг олон сонирхолтой асуултын хариу ирэх нэг сарын хугацаанд биднийг хүлээж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж