Б.Батцэцэг: ШХАБ-д өнөөгийн статусаа хадгалах илүү оновчтой | News.MN

Б.Батцэцэг: ШХАБ-д өнөөгийн статусаа хадгалах илүү оновчтой

Б.Батцэцэг: ШХАБ-д өнөөгийн статусаа хадгалах илүү оновчтой

Б.Батцэцэг: ШХАБ-д өнөөгийн статусаа хадгалах илүү оновчтой

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг “РИА Новости” агентлагт ярилцлага өгөв. ОХУ-д хийж буй түүний энэ удаагийн айлчлал Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулагдаж байгаагаараа онцлог юм.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тус агентлагийн сэтгүүлч Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д элсэх эсэх тухай асууж тодруулсан байна. Тэрбээр “Монгол Улс ШХАБ-ын дэргэд ажиглагч болоод удаж байна. Бид дээд түвшний, засгийн газрын түвшний болон холбогдох яамд, байгууллагуудын түвшний бүхий л уулзалтад оролцдог.

ШХАБ-д Энэтхэг болон Пакистан улс элсэн орсноор энэхүү олон улсын байгууллагын ач холбогдол өссөн. Энэ байгууллагыг бид Төв Азийн бүс нутаг дахь хамтын ажиллагааны чухал гарцуудын нэг гэж үздэг. Түүнчлэн ШХАБ-ын үйл ажиллагааны хүрээнд хэрэгждэг худалдаа, эдийн засгийн төслүүдэд оролцдог. Бид худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр, дэд бүтцийн төслүүд, боловсрол, хүмүүнлэгийн  салбарт ШХАБ-тай хамтран ажиллах сонирхолтой.

Монгол Улс ШХАБ-ыг Төв Азитай хамтын ажиллагаа тогтоох сувгуудын нэг гэж үздэг. ШХАБ-д оролцогчдын зүгээс манай улсыг энэ байгууллагын байнгын гишүүн болж, оролцоогоо нэмэгдүүлэх санал тавьдаг. Бид ШХАБ-ын суурь баримт бичгүүд болон энэ байгууллагын хүрээнд явуулдаг үйл ажиллагааг зохицуулах бусад баримт бичгүүдийг судалж байна. Сүүлийн жилүүдэд манай судлаачид, эрдэмтэд, төрийн шийдвэр гаргадаг хүмүүс энэ асуудлаар олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг явуулсны дараа энэ байгууллагад өнөөгийн статусаа хадгалах нь илүү оновчтой гэсэн дүгнэлтэд хүрсэн” хэмээн хариулжээ.

Мөн сайд Б.Батцэцэг “Бид ОХУ, БНХАУ-ын дунд аюулгүй байгаагаа мэдэрдэг” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-03 124.158.68.133

Энэ хүүхний талаар их буруу бодож байжээ. ШХАБ, Шүрэнгийн УЦС-ын асуудал гээд маш айхтар асуудлуудыг хэнээс ч айлгүйгээр зоригтой хөндөж чадаж байна. Бахархмаар эмэгтэй байна.

Avatar

б 2021-06-03 64.119.20.79

Зөвөө. Монгол бол бүгдэдтэй нь найрсаг харилцаатай байхыг хичээх хэрэгтэй. Жижиг Монгол том улсуудыг дагаж ийш тийшээ салбагнах хэрэггүй. Хөлд нь чирэгдэж дуусна. Ойрын жишээ бол Украйн байна.

Avatar

Ард түмэн чинь талархаж байна шүү 2021-06-03 103.26.193.3

Гадаад явдлын яамын сайд Б.Батцэцэг гадаад төрхөөрөө бусдад ихэмсэг оршихуйг төрүүлж өгсөн ярилцлага санаа бодол нь тусгаар Монгол улсын гадаад яамын сайд шүү гэдгээ илэрхийллээ. ШХАБ Энэтхэг Пакистан хоёр элсээд хоорондоо эвтэй байхгүй байна шүү гээд зөөлөн нууцхан чимхээд авлаа. Эг Шүрэнгийн усан цахилгаан станц түүх, төмөр замын хөгжил монгол оху- ийн гадаад худалдааны хэт тэнцвэргүй байдал гээд олон асуудалд сайн хариулт өгсөн байна

Avatar

Зочин 2021-06-03 192.82.78.134

Юун ихэмсэг оршихуй, нүүрээ татуулчихсан будмал хүүхэн. Нүд нь хүртэл тэнэг харцтай. б**с мөнгө 2оор карьераа хийгээд, үнэндээ шал тэнэг хүүхэн. Тэр бизнесээ хийгээд явахгуй, гадаад харилцаа руу орж монголын нэр төрийг гутаагаад…

Avatar

Зочин 2021-06-03 184.59.197.205

Concerned
Шанхайн эвсэлд нэгдсэнээр худалдааны тарифф Киргиз Казакстанд ямар их үнийн хөөсрөл өщавчирч жирийн ард иргэд хохирсноос харж болно. Майнай улсын бодлого харзнасан хэвээр гэдгийг сайхан хэлснэ байна. Торгоны замыг хөөрөлгүй ажиглаж абйгаа нь ч зөв, Пакистан мэтийн улсууд торгоны зам гоё хурдны зам хөгжил авчирлаа гээд хөөрөөд бсан одоо яасан, хүн амд нь ямар ч амьдралд нь нэмэр болохгүй Хятадын барааг улам чөлөөтэй өргөн нэвтрүүлэх гарц өөрийн нутагаар дайруулсандаа харамсаад бж бна ш

Avatar

иргэн 2021-06-03 202.179.8.4

Төр засгийн түвшинд аль эрт тодорхой болгоод шийдчихсэн асуудал шүү дээ. Түүнээс гадаад харилцааны сайд ийм асуудлыг дангаараа шийдэх мэдэл байхгүй. Харин гадаад яамнаас илүү уг нь Аюулгүйн зөвлөл, Стратеги судалгааны хүрээлэн энэ асуудлаар ажилласан байх. Баярхүү гуайн, зарим элчин сайдын хэлж байгаагаар тухайн үед хүрээлэнгийн захирал чинь харин зоригтой сөрж дуугарсан юм билээ шүү

Avatar

Зочин 2021-06-03 89.39.107.178

Баярхүү Москвад тархиа угаалгасан санаа нь хойшоогоо буриад.

Avatar

zochin 2021-06-03 202.131.240.147

ene huuhnii yariltslagyg beldej ugson gadaad yamnyhan sain baina. ooroo bol ene muu amitan a useg ch helj medehgui

Avatar

Зочин 2021-06-03 138.197.170.132

Москвад тархиа угаалгаагүй Монголын ахны гадаад хэргийн сайдыг Оросын хүргэн Женкогоос эхлээд,буриад голдуу Мсоквад тархиа угаалгагчид их үзэн ядаж байгаа.

Avatar

zochin 2021-06-03 124.158.107.6

Mash medremjtei onovchtoi saikhan yariltslaga ugsun bain lee. Tusgaar ulsiin gadaad khergiin said khun yamar baikh estoig kharuulj chadlaa. BAYAR KHURGEJ AMJILT KHUSYE.

Avatar

Зочин 2021-06-03 202.179.26.22

яг зөв, НАТО-г бас ажиглагчаар гээд сууж байвал дээр

Avatar

Зочин 2021-06-03 66.181.185.174

Харин ч яаран элсэж ерөөсөө болохгүй ,2 том гүрний дунд байдаг манай улс маш болгоомжой байх хэрэгтэй. Хэрвээ элсвэл ам руу нь явж ороод 3дах хөрш энэ тэрииг бол харалтгүй болж болох юм . Энэ суурин дээрээ байх нь зөв өө

Avatar

Зочин 2021-06-03 98.42.137.30

Сонин мн дээр бүрэн ярилцлага нь байна лээ.Монгол улсын гадаад харилцааг эрхэлж байгаа сайд хүн ямар асуултанд яаж хариулах ёстойг мэрэгжлийн дээд түвшинд жинхэнэ донжийг нь олж хариулсан байна лээ. Манай сайд нар Батцэцэг шиг эрхэлсэн ажилдаа мэрэгшсэн байвал монгол улс хөгжинөө. Ажилд нь амжилт хүсье !!!!

Avatar

Зочин 2021-06-03 192.82.75.175

Mash zov xariulj.

Avatar

Зочин 2021-06-03 192.82.71.155

Элсэх нь хамгийн зөв зам.

Avatar

Зочин 2021-06-03 64.119.23.1

Энэ байгууллагт элсэн орохоо татгалзаж буйгаа ёстой дипломат аргаар эвтэйхэн хариулжээ. Цээжээ дэлдэлгүй даруухан хэлжээ.

Avatar

Bold o 2021-06-03 223.39.156.53

Sain hariult ogchee ..ene huuheniig uneldeggui bsan harin tovch bgood todorhoi hariult ogch horsh 2 mangasiin amiig taglajee ..

Avatar

Гадаад явдлын яамын шийдэмгий ухаалаг царайлаг сайдтай гэдгээ ямар хожуу мэдрэв 2021-06-03 202.21.100.210

Дэлгэрэнгүй ярилцлагыг өөр сайтаас уншиж үзлээ. Тусгаар Монгол улсын бүрэн эрхт гадаад явдлын яамын сайд улсынхаа эрх ашигийг ямар сайн илэрхийлж чадсаныг хараад бахархаж байлаа. Ямар ч царайлаг юм вэ? Гадаад явдлын яамын сайд Б.Батцэцэгийн сонинд өгсөн ярилцлагыг А.Амар П.Гэндэн Дэмид Дамбадаржаа Лааган нарын 1925-1938 оны Монгол төрийн удирдлагууд дээд тэнгэрээс хараад их л баярлах байхдаа

Avatar

Бас муу хүзүүгээ их сунгаад авхуулчихжээ ха ха ха 2021-06-03 139.5.219.67

Сонгуулийн саналын хуудас хэвлэдэг, сурах бичгийн тендерчин, казиночин авгайг Төрөөс зайлуул

Avatar

Зочин 2021-06-03 202.126.94.99

Энэ байгууллагад яагаад элсэж болохгуй гэж?! Эрдэмтэд нь элсэх нь зев гэж уздэг юм бнлээ.

Avatar

bat 2021-06-03 192.82.65.182

mash buruu.bid shanhai gesen nernees ni bolood l jiirheed baidag.moskvagiin hamtin ajillagaani baiguullaga gesen nertei baisan bol ali ert elseh baisan.bid bus nutgiinhaa ediin zasgiin chuhal holboond elsehgui baisnaar hojih zuil ogt baihgui.hooson medemhiirch hiirhegchdees bolj horsh ornuudinhaa durguig hurgehees hetrehgui bna.

Avatar

Зочин 2021-06-03 192.82.75.55

Ярилцлагыг бүтнээрээ тун догь болсон,сайн бна

Avatar

Guest 2021-06-03 139.5.218.77

Хотод байдал хүнд байна гэж МАН- ы судалгаа гарсан гэсэн. Ялангуяа залуус хотод ч хөдөөд ч Энхбатыг шууд дэмжиж байна гэсэн тандан судалгаа гарчээ. Гадаадад санал өгсөн хүмүүс Энхбатыг дэмжжээ.

Avatar

Зочин 2021-06-03 66.181.161.48

Энэ бүсгүй маань тун дажгүй хэлсэн байна шдээ!! Хэлэх үгийг нь мэргэжлийн хүмүүс бэлтгэж өгсөн л байх л даа? Гэхдээ өөрөө мэдэмхийрч дөвчигнөөгүй нь сайн байна!!

Avatar

зочин 2021-06-03 103.26.194.46

ямар ч үр дүнгүй айлчлал

Avatar

Зочин 2021-06-03 192.82.71.155

Маш буруу. Элсэх ёстой.

Avatar

Зочин 2021-06-03 202.131.240.147

Ярилцлагыг бүтэн эхээр нь уншсан.Сайн ярилцлага болсон байна лээ.

Avatar

Зочин 2021-06-03 202.126.90.129

Сайн бна

Avatar

Зочин 2021-06-03 46.182.189.161

msh zuv hariullaa!amjilt!

Avatar

Зочин 2021-06-03 203.91.115.51

Болж л байна.

Avatar

Зочин 2021-06-03 202.179.24.225

Эм хурга, хариулт дажгүй шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж