Б.Батцэцэг: ШХАБ-д өнөөгийн статусаа хадгалах илүү оновчтой

Хуучирсан мэдээ: 2021.06.03-нд нийтлэгдсэн

Б.Батцэцэг: ШХАБ-д өнөөгийн статусаа хадгалах илүү оновчтой

Б.Батцэцэг: ШХАБ-д өнөөгийн статусаа хадгалах илүү оновчтой

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг “РИА Новости” агентлагт ярилцлага өгөв. ОХУ-д хийж буй түүний энэ удаагийн айлчлал Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулагдаж байгаагаараа онцлог юм.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тус агентлагийн сэтгүүлч Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д элсэх эсэх тухай асууж тодруулсан байна. Тэрбээр “Монгол Улс ШХАБ-ын дэргэд ажиглагч болоод удаж байна. Бид дээд түвшний, засгийн газрын түвшний болон холбогдох яамд, байгууллагуудын түвшний бүхий л уулзалтад оролцдог.

ШХАБ-д Энэтхэг болон Пакистан улс элсэн орсноор энэхүү олон улсын байгууллагын ач холбогдол өссөн. Энэ байгууллагыг бид Төв Азийн бүс нутаг дахь хамтын ажиллагааны чухал гарцуудын нэг гэж үздэг. Түүнчлэн ШХАБ-ын үйл ажиллагааны хүрээнд хэрэгждэг худалдаа, эдийн засгийн төслүүдэд оролцдог. Бид худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр, дэд бүтцийн төслүүд, боловсрол, хүмүүнлэгийн  салбарт ШХАБ-тай хамтран ажиллах сонирхолтой.

Монгол Улс ШХАБ-ыг Төв Азитай хамтын ажиллагаа тогтоох сувгуудын нэг гэж үздэг. ШХАБ-д оролцогчдын зүгээс манай улсыг энэ байгууллагын байнгын гишүүн болж, оролцоогоо нэмэгдүүлэх санал тавьдаг. Бид ШХАБ-ын суурь баримт бичгүүд болон энэ байгууллагын хүрээнд явуулдаг үйл ажиллагааг зохицуулах бусад баримт бичгүүдийг судалж байна. Сүүлийн жилүүдэд манай судлаачид, эрдэмтэд, төрийн шийдвэр гаргадаг хүмүүс энэ асуудлаар олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг явуулсны дараа энэ байгууллагад өнөөгийн статусаа хадгалах нь илүү оновчтой гэсэн дүгнэлтэд хүрсэн” хэмээн хариулжээ.

Мөн сайд Б.Батцэцэг “Бид ОХУ, БНХАУ-ын дунд аюулгүй байгаагаа мэдэрдэг” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж