Монголд ажил, үйлчилгээ явуулдаг байгууллагууд хувь, хувьсгалгүй нар дээр гартал унтаж, 08.00-09.00 цагт ажлаа эхлүүлдэг. Хатуу ширүүн өвөлтэй, зуны улирал богиныг ч хэлэх үү. Ажил, амралтаа урин дулааны энэ үед л амжуулахыг хичээдэг. Тэгсэн хэрнээ өглөө нар дээр хөөрч, үд хэвийсэн үед ажлаа эхлүүлнэ. Бүгд нэг цагт ажил, гэр рүүгээ яарч, бүгдээрээ зам дээрээ түгжирдэг.
Үйлчилгээний байгууллага, дэлгүүр, худалдааны төвүүд бүр 10.00-11.00 цагт үүдээ нээнэ. Мөн дэлгүүр, хоршоод орой ажил тарахтай зэрэгцээд хаалгаа барьчихна. Ийм байдалтай байгаа, арцаар утаж, мөнгөөр бараагаа цохиж буй худалдаа үйлчилгээний байгууллагууд өөрсдөдөө дүгнэлт хийх цаг болжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэл хотын иргэд өглөө эрт босдог, ажилдаа яардаг соёл бий болгохоор “Эртэч Монгол” уриалга гаргасан. Тэрбээр “Ажил, үйлчилгээ эрт эхлэснээр цахилгаан эрчим хүчний оргил ачааллыг бууруулах боломжтойгоос гадна иргэдийн амьдралд эртэч байх нь олон ач холбогдолтойг дурдаж байв.
Хотын А бүсэд байрлах "Гутлын 22" буюу талбайн баруун талын 1647 ам.метр талбайд “Өглөөний гудамж” байгуулахаар болжээ. Энэ нь Улаанбаатар хотын иргэдэд өглөөний идэвхтэй амьдрал бий болгох зорилготой аж.
Иргэдэд ажил, сургуульдаа явах замдаа төрийн үйлчилгээ авах, худалдаа, наймаа хийх, өглөөний гүйлт, цаашлаад амжилттай яваа хүмүүсийн лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн сургалтад хамрагдах боломж олгоно гэж албаныхан хэлж байна. Ингэхдээ “Өглөөний гудамж” 06:00-09:00 цагийн хооронд иргэдэд үйлчлэх юм. Гэвч хэзээ бүтээн байгуулалт нь эхлэх нь тодорхойгүй байна. Энэ байдлаас харахад зуны гурван сардаа багтаад нийслэлийн иргэд "Өглөөний гудамж"-тай танилцаж амжих уу гэдэг бас эргэлзээтэй. Ямартай ч Нийслэлийн Засаг даргын зөвлөл тавдугаар сарын 31-нд хуралдаж, хотын дарга "Өглөөний гудамж"-ийг байнгын ажиллагаатай болгох санал гаргаж, ажлыг түргэсгэхийг холбогдох хүмүүст үүрэгджээ.
Ерөнхийдөө нийслэлийн хэмжээнд 06.00 цагаас нээгддэг үйлчилгээний байгууллага тун цөөхөн. Тиймээс л нэгдсэн зохицуулалт, зохион байгуулалт хэрэгтэй байгаа юм. Гэхдээ энэ нь дэмжигдэж, нийгмийн зохион байгуулалтад нөлөөлөх хүртлээ удна даа, удна. Уг нь монголчууд өөр болоод л байгаа.
Нэг, хоёр хүн эртэч болоод, өөрөө өөрийнхөө амьдралыг л өөрчлөхөөс цааш хэтрэхгүй. Нийгмээрээ, нийтээрээ зохион байгуулалтаа өөрчлөөгүй цагт нэг хүний хичээл зүтгэл юунд ч хүрэхгүй.
Ядахдаа үйлчилгээний байгууллагууд өглөө эрт үүдээ нээдэг болчихвол Монголын хувьд нэг шат ахилаа гэсэн үг. Азийн орнуудаас жишээ татвал, Бээжинд өглөө 06:00 цагт зам нь түгжирдэг. Японы метрод өглөө 05:40 цагт хүн нь багтахгүй шахам явдаг. Тэд ингэж л хөдөлмөрлөдөг учраас өдий хэмжээнд хөгжиж чадсан. Өөр нэг жишээ дурдахад, БНСУ-д 1953 оны үед дайнаас болж өлсгөлөнд нэрвэгдэн тамир тэнхээгээ алдсан зон олонд хандан Ерөнхийлөгч нь "Бид хөгжье гэвэл солонгос хүн бүр өглөө эрт 06:00 цагт босч, уйгагүй ажиллаж хөдөлмөрлөх шаардлагатай. Иргэн бүр эрт босоцгооё" хэмээн уриалахад хэн нэгэн нь "Өглөө 06.00 цагт тахиа л сэрж донгоддог. Гадныхан "Солонгосчууд тахиа шиг 06.00 цагт сэрж босдог" хэмээн дооглох вий дээ" гэжээ.
Гэтэл Ерөнхийлөгч "Хэрэв тахиа 06.00 цагт сэрж босдог бол бид 05.00 цагт босцгооё л доо" хэмээн уриалснаар солонгос түмэн эртлэн босч, уйгагүй хөдөлмөрлөснөөр цөөхөн жилийн дотор дэлхий дахинаа "Хан мөрний эрэг дээрх гайхамшиг" хэмээх агуу их сэргэн мандалтыг бүтээсэн түүхтэй. Үүнтэй адилаар бид тэднээс юугаараа дутах билээ. Хүн бүр өглөө эртлэн босч, урдах ажлаа хариуцлагатай, хамгийн сайнаараа сэтгэлээ шингээж ажиллавал Монгол Улс хөгжин цэцэглэх цаг тун ойрхон байна.
гэндэн 2021-06-03 202.126.88.36
Сандагсүрэн гэж хогийн тэнэгийн санаа." СХД-ийг сүйрүүлчихсэн. одоо хоыг самрах нь дээ.
Зочин 2021-06-03 122.201.24.189
Барилын дэлгүүр орох хэрэг гараад 9 цагт очтол бүгд хаалттай хэцүү байсан шүү
зочин 2021-06-03 202.21.100.210
Айл хоносон тохиолдолд л эрт босдог монголчууд, одоо хувийн тэрэг элбэг болсон юм чинь хувийн хэвшлийнхан өлгөө эрт ажлаа эхлэх боломжтой. өглөөний 6 – 8 цаг шал дэмий хэвтэж өнгөрөөж байна.
Батаа 2021-06-03 223.38.22.235
Монгол д яг энэ бичсэнээр байдаг гэсэн… Ажил өглөө 7~8д эхэлж орой 5 гэхэд тарж байх хэрэгтэй. Арай дэндүү залхуу назгай юмаа. Одоо монгол цагаар үүрийн 5н цаг болж байна. Би ажилдаа явж байна. Эрт сэрж ажлаа эрт эхэлж байгаач м0онголчуудаа
Зочин 2021-06-03 202.126.88.138
Солонгосоор жишээ авахаа болиочээ. Өмнөд солонгосыг хойдоос нь илүү болгож хөгжүүлэх ажлыг АНУ хийсэн. Колони орон шүү дээ одоо ч хэвээрээ.
Зочин 2021-06-03 66.181.161.82
Бүтэхгүй санаа архины гудамж биш бол босох хүн байхгүй
Зочин 2021-06-03 202.9.46.224
асашёору цэцэрлэгийг засаад эхэлчихсэн бна лээ
Баяраа 2021-06-03 202.126.88.188
Элдэв халамжаа зогсоо !!! Нохой хамартаа хүрэхээр усч .
Зочин 2021-06-03 103.10.23.135
Монголчуудад өглөөний биш шөнийн гудамж хэрэгтэй байхаа тэхдээ гэрэлт бишшүү
монгол 2021-06-03 202.179.27.221
гэрэлт гудамжинд …хүүхдийн зууд ГОВЬ ЗООГ гэж хоолны газар ямарч үед өглөө 8аас эхэлж ажилладаг нэг ч өдөр амардаггүй тасархай цуйвантай газар байдаг….үнэхээр гайхмаар…бас баярламаар…
hi 2021-06-03 202.21.113.146
шөнөжингаа шоудсан нөхдүүд өглөө шараа соёлтой тайлчаад харьж унтах гэх мэт үйлчилгээ бий болох уу
Зочин 2021-06-03 66.181.164.175
Бүтэн сайн өдөр дэлгүүр арай гэж 11 цагт онгойв дэлгүүрт 2 солонгос 1 цагаан хүн манай нөхөр бид хэд байв бусад Монголчууд унтаж байв Нэг өглөө хагас сайнд гудамжинд 1 залуу алхаж явлаа гэтэл тэр залуу гадаад уруу ярьж байна айлынхан унтаж байна сэрээнэ гээд гадуур алхаж байна гэж ярьж байна тэр залуу гадаадад амьдраад эрт босож сурчээ
Зочин 2021-06-03 178.115.44.99
Тийм шүү.Айлд байрлана өглөө сэрнэ.Гадагшаа гарна орох газар юу ч байхгүй.
Зочин 2021-06-03 202.126.88.188
Энэ талбай чинь манай нэг алдартай сумочийн нэрэмжит шүү дээ. Одоо өглөөний
Зочин 2021-06-03 66.181.161.48
"Үд болтол унтаж, Үхрийн дуунаар сэрдэг" монгол зуршил иргэдийн буруу бишээ!! Төр засаг нь санаачлаад журамлаад явбал иргэд дагаад л явна! Оюун-Эрдэнэ хүү шинэ санаанууд цухалзуулаад л байна, харин бодит ажил болгож чадах нь уу, үгүй юу?? Өмнөх нөхөр бол сүржин ярьж, б** з****г зүүж дөвчигнөхөөс өөр юу хийлээ?
Зочин 2021-06-03 202.21.113.226
Эрт босвол илүүг үзэж сонсох монгол хүний амьдралын хандлага хэвшлээ сэргээж хүн бүр Ерөнхий сайдын уриалгыг дэмжиж ажилласнаар ихийг бүтээхэд тустай шүү.
Сонгуулиар Монгол Бүүр Хөгжиж Дуусна 2021-06-03 202.126.89.98
ЦАГ ЦАГТ НЭГ ЦАДДАГ ЦАГААН САРААР НЭГ ЦАДНА.
СОНГУУЛИАР МОНГОЛ УЛС ОРОН БҮҮР нэг ХӨГЖИЖ ДУУСАХ ЮМАА……..😀😀😀