Дэлхийн хамгийн том махны үйлдвэр хакерын халдлагад өртөв

Хуучирсан мэдээ: 2021.06.02-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн том махны үйлдвэр хакерын халдлагад өртөв

Дэлхийн хамгийн том махны үйлдвэр хакерын халдлагад өртөв

Дэлхийн хамгийн том мах боловсруулах үйлдвэрийн систем болох Бразилын “JBS” компани хакерын халдлагад өртсөний лумаас Хойд Америк, Австрали дахь үйлдвэрүүд нь зогссон байна.

“JBS” компанийн Хойд Америк дахь салбар Колорадо мужийн Грили хотод байрладаг бөгөөд АНУ-ын зах зээлийн үхэр, гахайн махны нийлүүлэлтийн 20 хувийг хангадаг аж.

Одоогоор АНУ-ын Холбооны мөрдөх товчоо энэ хэргийг шалгаж эхэлсэн ба тус улсын Засгийн газар ОХУ-ыг уг халдлагад сэжиглэж, байгаа аж. Учир нь махны үйлдвэрийг барьцаалсан хакерын бүлэг ОХУ-д төвлөрдөг байж болзошгүй гэсэн эхний дүгнэлт гарчээ.

Хэрэв байдал энэ хэвээр удаан үргэлжилбэл АНУ-ын зах зээлд махны хомсдол үүсч,цаашлаад Хятад руу мах экспортлох ажиллагаа ч тасалдаж магадгүй байна.

Хэдхэн хоногийн АНУ-ын хамгийн том шатахуун нийлүүлэгч “Colonial Pipeline” компани хакеруудын халдлагад өртөж, Нэгдсэн улс даяар шатахууны нийлүүлэлт саарсан билээ. Хакерууд АНУ-ын эрх баригчдаас их хэмжээний мөнгө салгасан юм.

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж