Эмгэнэл | News.MN

ЦЭРЭНГИЙН СҮРЭНЖАВ

(1954-2021 ОН)

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, орчуулагч, хятад судлаач Цэрэнгийн Сүрэнжав өвчний учир таалал төгссөнд, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн хамт олон гүнээ эмгэнэн гашуудаж байна.

Ц.Сүрэнжав нь  хоёр улсын ард түмнүүдийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, ойлголцлыг өргөжүүлэн хөгжүүлэхэд өөрийн мэдлэг чадвар, авьяас билгээ харамгүй зориулж, Хятадын олон арван ном зохиолыг эх хэлнээ орчуулан хэвлүүлж, монголын уншигч олны хүртээл болгосон гарамгай дуун хөврүүлэгч нэгэн байлаа.

Тэрбээр 1992-2014 онд МОНЦАМЭ агентлагийн Бээжин дэх тусгай сурвалжлагчаар гурвантаа томилогдон ажилласны дээр Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд дипломат албыг ч нэр төртэйгээр гүйцэтгэж байсан төрийн жинхэнэ албан хаагч байсан юм.

Талийгаачийн шулуун шударга,  нөхөрсөг зан чанар, хойч үедээ үлдээсэн үлгэр дуурайлал нь бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдах болно.

МОНГОЛ, ХЯТАДЫН НАЙРАМДЛЫН НИЙГЭМЛЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-02 202.131.240.147

RIP

Avatar

Зочин 2021-06-02 122.201.21.73

Гүн эмгэнэл илэрхийлье. Ум ма ни бад ми хум.

Avatar

Зочин 2021-06-02 192.82.67.184

гүн эмгэнэл илэрхийлье

Avatar

Зочин 2021-06-02 43.228.130.63

Mundg hun bj bilee

Avatar

Зочин 2021-06-02 66.181.180.187

Ум сайн амгалан болтугай

Avatar

Зочин 2021-06-02 103.9.90.100

ум ма ни бад мэ хум

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж