"Хагарал өнгөрсөн жилээс эхлэн гарсан"

Хуучирсан мэдээ: 2021.06.02-нд нийтлэгдсэн

"Хагарал өнгөрсөн жилээс эхлэн гарсан"

Зам, тээврийн хөгжлийн яамнаас Хөшигийн хөндий чиглэлийн хурдны замд үүссэн хагарлын талаар өнөөдөр/2021.06.02/ мэдээлэл хийлээ.


🔴 ШУУД | Хөшигийн хөндий чиглэлийн хурдны замд хагарал үүссэн тухай мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | Хөшигийн хөндий чиглэлийн хурдны замд хагарал үүссэн тухай мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Wednesday, June 2, 2021

ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдраднаа:

-Улаанбаатараас Хөшигийн хөндий чиглэлийн 32.2 км зам нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдсан. 2019 оны есдүгээр сард ашиглалтанд орсон. Covid-19-той холбоотой энэ замыг бараг ашиглаагүй.

Замын ирмэгээс 3.5 м зайд 115 м орчим дагуу хагарал үүссэн. Энэ бол замын технологитой холбоотой эвдрэл.

Засварын ажлын төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Ойрын хугацаанд дүгнэлтээ гаргаад засварын ажлаа хийнэ. Одоогоор урьдчилсэн дүгнэлт хараахан гараагүй байна. Хагарал өнгөрсөн жилээс эхлэн гарсан. Энэ жил хагарлын хэмжээ нэмэгдсэн. Баталгаат засварын хугацаанд гүйцэтгэгч компани үүнийг хийх ёстой. Зам тээврийн хөгжлийн төв хагарлын оношийг тодорхойлж байна. Засварын зардлыг гүйцэтгэгч компани хариуцах ёстой. Гүйцэтгэх компанийн 100 хувь буруу. Засгийн газраас мөнгө гарахгүй.

Хурдны зам учир орц, гарч байхгүй. Улсын комисс 2019 оны есдүгээр сард замыг хүлээн авсан. Гүйцэтгэгч компани нь Хятад. Аспальтан хучилтын хувьд дээд үедээ харлуулсан дайрган үе 10 см, аспальт 10 см гээд нийтдээ 20 см. Мөн зургаан 6 см суурь аспальт, 6 см өнгөц аспальт бий. Доороо бол цементээр хучуулсан суурь 20 см, буцалсан чулуун суурь 20 см гээд үндсэндээ 80 см орчим даацын үе бий. Тухайн үед зам хагаралгүй байсан учир улсын комисс хүлээн авсан байх. Хөндлөн гарал бол цаг уурын улмаас гардаг. Харин дагуу хагарал хэрхэн гарсныг мэдэхгүй байна. Гүйцэтгэгч компани хөдөлгөөн нээхээс өмнө засварын ажлыг дуусгана гэж бидэнд мэдэгдсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж