Covid-19: Их Британид хоногт нэг ч нас баралт бүртгэгдсэнгүй | News.MN

Covid-19: Их Британид хоногт нэг ч нас баралт бүртгэгдсэнгүй

Covid-19: Их Британид хоногт нэг ч нас баралт бүртгэгдсэнгүй

Covid-19: Их Британид хоногт нэг ч нас баралт бүртгэгдсэнгүй

Жон Хопкинсийн их сургуулиас мэдээлснээр, зургадугаар сарын 1-ний өдрийн байдлаар дэлхий даяар Covid-19 цар тахлаар 170.7 сая хүн өвчилж, 3,551,698 хүн нас баржээ.

  • Их Британид цар тахал дэгдсэнээс хойших хугацаанд буюу сүүлийн 24 цагийн дотор анх удаа нас баралтын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна.
  • Энэтхэгт дөрөвдүгээр сарын эхнээс хойш хоногт Covid-19-ийн хамгийн бага тохиолдол бүртгэгджээ.
  • Болгар, Дани, Герман, Грек, Польш, Хорват, Чех улсууд зургадугаар сарын 1-ний өдрөөс иргэддээ вакцинжуулалтын гэрчилгээ олгож эхэлсэн байна.
  • Грузин улс газрын хилээ нээв.
  • Эстонийн эрх баригчид зургадугаар сарын 1-нээс амны хаалт зүүх дэглэмээ цуцалсан байна.
  • БНХАУ-ын “Синовак” вакциныг яаралтай тусламжийн үйлчилгээнд ашиглахыг ДЭМБ  зөвшөөрсөн.
  • ОХУ-д цар тахал дэгдсэнээс хойш 5,081,417 хүн халдвар авч, 9500 шинэ тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн 24 цагийн дотор 372 хүн нас барьж, нийт нас баралт 121,873-д хүрсэн байна. Тус улс вирусийн тархалттай холбоотой хүнд байдлаас аажмаар гарч байгаа боловч Ерөнхийлөгч Владимир Путин тархалтын эрсдэл хэвээр байгааг анхааруулжээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-02 183.182.123.139

Астра вакцин хэрэглэж байгаа Англи,Энэтхэг эхний тунгаараа хүчтэй дархлаа тогтоогоод асуудалаа шийпчихлээ.Хятадууд энэтхэгийн тусламжын астра-н араас барьцаж туршилтын ямар ч чанаргүй вакцин нэртэй хогоо шахаад4.5 саяаар нь вакцинаа зарж үр дүнд нь өнөөдөр өчнөөн үхэл,өдөрт 1000 халдвар..Нийтээрээ 2 тунгаа хийлгэчихээд хэзээ халдвао авахаа хүлээж түгшсэн хүмүүс.Хятад вакцинаа буцаагахч!!

Avatar

Зочин 2021-06-02 192.82.72.97

Грузин улс биш Гүрж гээч ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж