Covid-19: Их Британид хоногт нэг ч нас баралт бүртгэгдсэнгүй

Хуучирсан мэдээ: 2021.06.02-нд нийтлэгдсэн

Covid-19: Их Британид хоногт нэг ч нас баралт бүртгэгдсэнгүй

Covid-19: Их Британид хоногт нэг ч нас баралт бүртгэгдсэнгүй

Жон Хопкинсийн их сургуулиас мэдээлснээр, зургадугаар сарын 1-ний өдрийн байдлаар дэлхий даяар Covid-19 цар тахлаар 170.7 сая хүн өвчилж, 3,551,698 хүн нас баржээ.

  • Их Британид цар тахал дэгдсэнээс хойших хугацаанд буюу сүүлийн 24 цагийн дотор анх удаа нас баралтын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна.
  • Энэтхэгт дөрөвдүгээр сарын эхнээс хойш хоногт Covid-19-ийн хамгийн бага тохиолдол бүртгэгджээ.
  • Болгар, Дани, Герман, Грек, Польш, Хорват, Чех улсууд зургадугаар сарын 1-ний өдрөөс иргэддээ вакцинжуулалтын гэрчилгээ олгож эхэлсэн байна.
  • Грузин улс газрын хилээ нээв.
  • Эстонийн эрх баригчид зургадугаар сарын 1-нээс амны хаалт зүүх дэглэмээ цуцалсан байна.
  • БНХАУ-ын “Синовак” вакциныг яаралтай тусламжийн үйлчилгээнд ашиглахыг ДЭМБ  зөвшөөрсөн.
  • ОХУ-д цар тахал дэгдсэнээс хойш 5,081,417 хүн халдвар авч, 9500 шинэ тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн 24 цагийн дотор 372 хүн нас барьж, нийт нас баралт 121,873-д хүрсэн байна. Тус улс вирусийн тархалттай холбоотой хүнд байдлаас аажмаар гарч байгаа боловч Ерөнхийлөгч Владимир Путин тархалтын эрсдэл хэвээр байгааг анхааруулжээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж