Турк улс руу зорчиход ПСР-ийн шинжилгээ өгөх шаардлагагүй боллоо

Хуучирсан мэдээ: 2021.06.02-нд нийтлэгдсэн

Турк улс руу зорчиход ПСР-ийн шинжилгээ өгөх шаардлагагүй боллоо

Турк улс руу зорчиход ПСР-ийн шинжилгээ өгөх шаардлагагүй боллоо

Монгол Улс 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс хилээ нээсэн. Ингэснээр манай улсын иргэд хил нь нээлттэй байгаа Турк, Австрали, АНУ, Эмират, Грек, Киргиз, Тайланд, Индонез, Бразил, Египет, Энэтхэг зэрэг 10 гаруй улс руу зорчих боломжтой болж байгаа юм.

Тодруулбал, Турк улсын хувьд нэгдүгээрт вакцины бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон бол түүнийгээ англи хэл дээрх гэрчилгээгээр баталгаажуулсан байх. Хоёрдугаарт, сүүлийн зургаан сарын хугацаанд Ковид-19 вирусийн халдвар аваад эдгэрсэн бол түүнийгээ мөн англи хэл дээр баталгаажуулсан тамгатай тодорхойлолт авсан байх юм байна.

Үүнээс гадна Туркийн хилээр нэвтрэхээс 48 цагийн өмнө антиген буюу эсрэг биеийн шинжилгээ хийлгэсэн СӨРӨГ хариутай бол түүнийгээ англи хэлээр баталгаажуулаад тус улсад зорчихыг зөвшөөрч байгаа аж.

Зорчигчид нислэг хөөрөхөөс өмнө 72 цаг дотор ЭНЭ холбоосоор орж, хувийн мэдээллээ бөглөөд QR код гаргаж авсан байх ёстой юм байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж